logo
Путин барууныханд хатуу анхааруулга өглөө

Путин барууныханд хатуу анхааруулга өглөө

2013/09/05
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сирийн талаар хэт нэг талыг барьсан шийдвэр гаргахгүй байхыг АНУ болон түүний холбоотнуудад санууллаа. НҮБ-ын тогтоол гараагүй байхад Сирид ямар нэг цэргийн ажиллагаа явуулах нь "түрэмгийлэл" гэдгийг Путин онцолсон байна. Гэхдээ тэрээр Сирийн засгийн газрын хүчнийхэн химийн зэвсэг ашиглан дайралт хийсэн нь эргэлзээгүйгээр нотлогдвол цэргийн ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг дэмжих хувилбар байж болохыг Орос улс үгүйсгэхгүй гэж хэлжээ.
Үүнээс өмнө Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Барак Обама Сирид ард иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласны хариуд цэргийн ажиллагаа явуулахыг уриалаад байсан. Түүний уриалгыг Төлөөлөгчдийн Танхимын спикер Жон Бейнер  дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Ямартай ч мягмар гарагт АНУ-ын Сенатын  гадаад харилцааны хорооны гишүүд цэргийн хүч ашиглахыг дэмжсэн тогтоолын төсөл дээр санал нэгдсэн байна. Ямар ч ажиллагаанд 60 өдрийн хязгаар тогтоох заалт бүхий энэ тогтоолын төслийг батлах эсэхийг шийдэх санал хураалтыг ирэх долоо хоногт явуулахаар товложээ.

РАЛЬДИЙ.А
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш