Хөвсгөл нутгийн дуучин Ядамсүрэнгийн Гэрэлчулууны уран бүтээл Чингис хаан хамтлагийн ахлагч МУГЖ Д. Жаргалсайханы хөгжим Я.Гэрэлчулууны шүлэг “Хоймор сайхан нутагтаа” дуу хэдийнээ нутгийнхныхаа төдийгүй монгол түмний сонсох дуртай дуунуудын нэг болжээ. Үүх түүхээрээ алдартай Хөвсгөл Аймгийн Рашаант сумын нутгийн зөвлөл түүхт 90-н жилийнхээ ойд зориулж энэхүү дууны шүлгээр 3,8 метр өндөртэй дуун хөшөө босгожээ. Уг хөшөөг 15 сая орчим төгрөгөөр бүтээсэн нь олон хүний сэтгэл шингэсэн дурсгал болсон төдийгүй, эх дэлхий газар шороогоо дээдэлсэн сайхан үйл явдал боллоо хэмээн нутгийхан нь ихэд билэгшээж байгаа гэнэ. Дараа дараачийн сумдууд нь “Хоймор сайхан нутагтаа” дууныхаа хөшөөг босгохоор залуу дуучинд санал тавиад байгаа гэнэ шүү.
Эх сурвалж: Шуурхай.мн