Өнгөрсөн наймдугаар сарын 19-нд баривчлагдан, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байсан Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал асан Б.Бямбааг өмгөөлөгчийнх нь хүсэлтээр батлан даалтад гарган, гадуур шалгаж эхэлжээ. Түүнийг багш, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэрийдлээр сургуулийн эзэмшил газраас “Химон констракшин” ХХК-д өгч, ямар ч тендэргүй барилга бариулж, сургуулиас их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэх гомдлын дагуу УМБГ-т шалгаж эхлээд байгаа юм.