logo
Германд трансжендер эрэгтэй анхны хүүхдээ төрүүлжээ

Германд трансжендер эрэгтэй анхны хүүхдээ төрүүлжээ

2013/09/12
Германд нэгэн трансжендер эрэгтэй анхны хүүхдээ төрүүлсэн байна. Түүнийг төрөх үед хажууд нь нэг эх баригчаас өөр хүн байгаагүй гэнэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар өөрийгөө хүүхдийн эх биш эцэг гэж бүртгүүлэх хүсэлт гаргасан түүнд зөвшөөрсөн хариу өгчээ. Трансжендер залуу өнгөрсөн 3-р сарын 18-нд Берлиний Неуколлин дүүрэг дэх гэртээ нярайлж хүүтэй болсон ч энэ талаар өчигдөр л олон нийтэд мэдээлсэн нь энэ юм. Хүүхдийн аав олон жил гормоны эмчилгээ хийлгэж байсан бөгөөд эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэжээ.

Германы хууль тогтоогчид өнгөрөгч 8-р сараас төрсний гэрчилгээнд "гуравдагч хүйс" гэсэн сонголтыг оруулахаар  шийдсэн юм. Өөрөөр хэлбэл тодорхойгүй хүйстэй төрсөн хүүхдийг заавал эрэгтэй эсвэл эмэгтэй гэж бүртгэх шаардлагагүй болсон байна. Ингэснээрээ Герман нь ийм өөрчлөлтийг хийсэн Европын анхны улс болжээ.

Сонирхуулахад, трансжендер залуу Томас Беати цагтаа олны анхаарал татаж байсан билээ. Америкийн иргэн тэрээр 3 хүүхэд төрүүлсэн эцэг бөгөөд эхнэр Нэнси нь өөрийнх нь эсрэг хүч хэрэглэсний дараа хүүхдүүдээ өөрийн асрамжинд авсан байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/




 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш