Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод баригдаж буй зөрчилтэй, зөвшөөрөлгүй барилгуудыг цэгцэлж, хуулийн дагуу шийдвэрлэхээр захирамж гаргаж холбогдох албаныханд үүрэг даалгавар өгч байгаа билээ.
Энэ ажлын хүрээнд есдүгээр сарын 10-ны өдөр “Барилгын ажилд илэрсэн зөрчлийг арилгах, гүйцэтгэлд хяналт тавих тухай” захирамж гаргасан бөгөөд тус захирамжийн 6, 7 дахь заалтаар зарим зөрчилтэй барилгын ажлыг зогсоож, хуулиас дээгүүр эрх мэдэл гарган ямар ч барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, барилгын норм хангаагүй зарим барилгыг нураахаар болжээ.
Цаашид хууль бусаар дур мэдэн барилгын ажил эхлүүлэх, иргэдийн өмч, эрх чөлөөнд халдсан үйлдэл гаргахгүй байхыг олон нийт, барилгын компани, аж ахуйн нэгжүүдэд анхааруулж байна.