Өнгөрсөн наймдугаар сард гарсан төмөр замйн ослоос үүдэж УБТЗ-д нийт 2.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх тооцоо байгаа. Гэвч нарийн мэргэжлийн хүмүүс үнэлэлт дүгнэлт хийж акт тогтоосны үндсэн дээр хохирлын хэмжээг бодитоор нь гаргах аж. Харин “ЭСТО” компанийн зүгээс эхний ээлжинд тухайн замд галт тэрэгний үйл ажиллагааг хэвийн болгоход чиглэсэн замын гэмтлийг засварлахад зарцуулагдсан 150 сая гаруй төгрөгийгУБТЗ-д төлжээ. Мөн зүтгүүрийн эвдрэл гэмтэлтэй холбоотой хохирлыг нарийн тогтоосны дараагаар үлдсэн хохирлыг төлөх аж.
Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сард “Скай ресорт”-ын ойролцоо төмөр замын гарам дээр ачааны галт тэрэг, “Камаз” машинтай мөргөлдсөн хэрэг гарсныг бид өмнө нь мэдээлсэн билээ.