logo
Японы хувийн хэвшлийнхэн Монголын уул уурхайн салбарт хамтран ажиллах сонирхолтой байна

Японы хувийн хэвшлийнхэн Монголын уул уурхайн салбарт хамтран ажиллах сонирхолтой байна

2013/09/14
Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой Японы томоохон хөрөнгө оруулагч компанийн эзэд Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхлаа. Ерөнхий сайдад бараалхсан Японы хувийн хэвшлийнхэн манай улсын хөдөө аж ахуй, уул уурхайн чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсний дотор “Сүмитоми” компанийн ерөнхийлөгч Оомори, “Мицүбиши” компанийн захирал К.Кобаяши, “Мицүи Сүмитомо” санхүүгийн нэгдлийн ерөнхийлөгч Мията нар хамтын ажиллагааны албан ёсны хүсэлт тавьсан байна. Мөн Мицүй, Мицүбиши, Сүмитомо, Иточү, Марубэни компаниуд монголд хэрэгжиж буй уул уурхайн төслүүдэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш