УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэллээ. Чуулганы нээж УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ 2013 он гарсаар гадаад шууд хөрөнгө оруулалт буурч, өмнөх онтой харьцуулахад 42 хувиар буурсан зэрэг нь ээлжит хуралдааныг зарлан хуралдуулах шалтгаан болсон гэдгийг тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн наймдугаар сарын эхээр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарыг хүлээн авч уулзан, эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцаж байсан. Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, төрийн байгууллагууд үүссэн нөхцөл байдлыг дор бүртээ үнэлж эрчимтэй ажиллах нь зүйтэй хэмээн тэд санал нэгдэж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар тогтсноор энэ удаагийн чуулган дээрх хэдэн чиглэлд анхааран хуралдаж байна. Ээлжит бус чуулган энэ сарын 27-ныг хүртэл хуралдана.