logo
УИХ-ын Тамгын газар “Ахмадад ээлттэй байгууллага” өргөмжлөл хүртэв

УИХ-ын Тамгын газар “Ахмадад ээлттэй байгууллага” өргөмжлөл хүртэв

2013/09/18

Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар “Ахмадад ээлттэй байгууллага” хүндэт өргөмжлөлийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт өнөөдөр /2013.09.18/ гардуулав.

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж, ахмад буурлууддаа байнгын анхаарал халамж тавьж нэмэгдэл тэтгэвэр тогтоох, мөнгөн тусламж тэтгэмж олгох, өрхийн орлогыг нь нэмэгдүүлэх, чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх, эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ, сувилгаа, амралт аялалд хамруулах зэрэг олон талын арга хэмжээг тогтмолжуулж, ахмадын сангийн үйл ажиллагааг идэвхжүүлж байгааг үнэлж энэхүү өргөмжлөлийг хүртээсэн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш