200 гаруй хүн оролцох гурван цаг гаруй үргэлжлэх түүний тоглолтод “Харанга”, “Чингис хаан”, “Никитон”, “Sweetymotion”, “Гурван охин” хамтлаг, гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг тэргүүтэй уран бүтээлчид оролцож, содон аялгууг хүргэх юм.
Харин энэхүү тоглолтонд зориулж “Sweetymotion” хамтлаг Ц.Чулуунбатын "Содон аялгуу" цомогт орох "Чи миний хавар" нэртэй шинэ уран бүтээлээ клипжүүлжээ. "Чи миний хавар" дууны аяыг УГЗ Ц.Чулуунбат бичсэн бол үгийг Ш.Урьхан зохиожээ.