Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганболд БН Буриад Улсын тэргүүн В.В.Наговицынд энэ сарын 10-нд албан ёсоор экзекватур гардууллаа.
Уг арга хэмжээнд БН Буриад Улсын Засгийн газрын даргын орлогч Д.Л.Носков болон албаны хүмүүс оролцож баяр хүргэн амжилт хүслээ.