logo
Лондон хотын Амбан захирагчийг хүлээн авч уулзав

Лондон хотын Амбан захирагчийг хүлээн авч уулзав

2013/09/20

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Их Британийн нийслэл Лондон хотын 685 дахь  Амбан захирагч Рожэр Жиффордыг хүлээн авч уулзлаа. Амбан захирагч Рожэр Жиффорд нь Монгол, Британий хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад айлчилж байгаа Британий Засгийн газрын гишүүний түвшний төлөөлөгч юм. Уулзалтын үеэр талууд санхүү, эдийн засгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээ зохион байгуулж, хамтын ажиллагааны гол чиглэлийг тогтоохоор тохиров. Ялангуяа Монгол Улсын санхүү, эдийн засгийн болон нягтлан бодох бүртгэлийн хууль эрх зүйн орчныг төгөлдөржүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтойг онцлон тэмдэглэлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш