logo
Мянганы сорилтын санг татан буулгалаа

Мянганы сорилтын санг татан буулгалаа

2013/09/23

Мянганы сорилтын сангийн үйл ажиллагаа 2013 оны 9 дүгээр сарын 17-нд дуусгавар болж байгаатай холбогдуулан Монголын Мянганы сорилтын санг татан буулгалаа.

Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Мянганы сорилтын гэрээ”-г хэрэгжүүлэхээр байгуулагдсан бөгөөд үйл ажиллагаагаа 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн юм. Удирдах зөвлөлийн даргаар Ерөнхий сайд, гишүүдэд Засгийн газрын 6 гишүүн орж ажиллажээ.

“Мянганы сорилтын гэрээ”-ний дагуу нийт 284,911,363 ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээс 95 орчим хувь буюу 270,660,000 ам.долларыг Монгол Улсад бодитоор оруулаад байна.

Мянганы сорилтын сан нь 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх 5 жилийн хугацаанд хөрөнгийн эрхийн, хот орчмын бэлчээрийн, эрүүл мэндийн, цэвэр агаар, авто замын, мэргэжлийн боловсрол, сургалтын гээд нийт зургаан төслийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлжээ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш