logo
Монголын уулчид 5895 метр өндөр Килиманджеро оргилд авирна

Монголын уулчид 5895 метр өндөр Килиманджеро оргилд авирна

2013/10/03

Энэ сарын 12-19-ны өдөр “Хайрхан аялагч” клубээс нийт 14 гишүүний бүрэлдэхүүнтэй баг Африк тивийн ноён оргил болох Килиманджеро ууланд авирах болсон тухайгаа сэтгүүлчдэд мэдээллээ.

Тус аяллын багт 30-58 насны спортын мастерууд багтжээ. Уулын спортын нэгдүгээр зэрэгтэй гурван эмэгтэй, 11 эрэгтэй гишүүн Килимандежро ууланд  авиралт хийх юм байна. Онгоцны тийз, авиралтын зардал, виз, даатгал гээд нэг хүний зардал 4700 ам. доллар бөгөөд нийт төсөв  65800 ам. доллар болох юм байна. Уг зардлыг гишүүд өөрсдөөсөө гарган Африк тивийг зорихоор болжээ. Тус оргил нь авирах зургаан замтай бөгөөд Мачамэ замыг манай уулчид сонгожээ. Ноён оргилд авирахад таван хоног, буухад хоёр хоног зарцуулах юм байна. Оргилд  энэ сарын 17-ны өглөө 10 цаг орчимд гарахаар төлөвлөжээ.

Танзани улсын нутагт оршдог Килиманджеро оргил нь 5895 м өндөр бөгөөд уулын бэлээс оргил хүртэлх өндрөөрөө дэлхийд дөрөвт ордог, долоон тивийн долоон ноён оргилын нэг юм. Монгол Улсаас анх 2006 оноос хойш есөн авирагч оролдлого хийснээс найм нь оргилд амжилттай хүрчээ.

А.Ойгондэлгэр

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш