logo
Тоосгоны үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгжүүдийг хотоос нүүлгэх санал гаргажээ

Тоосгоны үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгжүүдийг хотоос нүүлгэх санал гаргажээ

2013/10/07

Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны 6, 7,  8,  11, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдийн суурьшлын бүсэд шар шаврын ордыг ашиглан тоосгоны үйлдвэрлэл явуулдаг 8 аж ахуйн нэгжийг иргэд хотоос нүүлгэх санал гаргав.

 Иргэдийн амь нас, эрүүл  мэнд, амар тайван амьдралд  ноцтой хохирол учруулж байгаа  “Хос Монгол”, “ЦДЦ”,  “Сүмбэр групп”, “Шинэ тоосго”,  “Ай- эс-ти”, “Монгол керамик”, “Хүрээ тоосго”, “Эрэл тоосгоны үйлдвэр” гэх 8 аж ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлэх, шар шаврын ордыг ашигласан газар нутагт нөхөн сэргээлт хийлгэх, уг газарт сургууль цэцэрлэг, цэцэрлэгт  хүрээлэн барих саналд иргэд нэгджээ.

Энэ тухай хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гарагт Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ын 67 дугаар сургуулийн урлаг зааланд болсон аж. Тус хэлэлцүүлэгт ИТХ-ын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын Төлөөлөгч Ш.Одгэрэл, Засаг даргын орлогч Н.Ганаа болон холбогдох хэлтэс албадын дарга нар оролцсон байна. Тэдгээр тоосгоны үйлдвэрүүд нь олборлолт явуулснаар иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа, гэмт хэрэг хэрхэн өсч буйг, орчны болон агаарын бохирдол үүсгэж буйг баримтаар нотлон холбогдох албан тушаалтнууд иргэдэд танилцуулсан юм. Мөн иргэдийн сонирхсон асуултад албан тушаалтнууд хариулт өгч хэлэлцүүлгийг нээлттэй хэлбэрээр явуулжээ. 

Б.Туул

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш