Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр боллоо. Ээлжит бус хуралдаанаар Гадаад харилцааны сайд Л.Болдын ОХУ-д хийх ажлын айлчлалын үеэр баримтлах удирдламжийг баталлаа. ГХ-ны сайд энэ сарын 18-20-ны өдрүүдэд хойд хөршид айлчлах үеэрээ хоёр орны хамтарсан томоохон төслүүдийн талаар хэлэлцээ хийхээс гадна Москва хотноо болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох юм.