Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж”-д ажил олгогч байгууллагуудаас цагийн болон байнгын ажлын байрны захиалга ихээр ирсээр байна. Тус биржид өдөрт цагийн ажилд зуучлуулахаар 20-30 залуу ирж бүртгүүлж байгаагаас 15-20 нь шууд цагийн ажилд зуучлагдаж байгаа аж. “Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж”-ийн мэдээллэж буйгаар 10 сарын 01-07-ны даваа гараг хүртэл нийт 100 гаруй залуу анкет бөглөснөөс 60-аад залуу ажилд зуучлагдсан байна.
Одоогоор зөөгч, ачигч, эх бэлтгэгч, дизайнер, нягтлан, санхүүгийн чиглэлээр суралцдаг оюутан, балетын багш, англи хэлний багш, худалдагч, барилгын туслах, сурталчилгааны ажилтан, цонх угаагч зэрэг цагийн ажлын нээлттэй байр бэлэн байгаа аж. Дашрамд дуулгахад 10 сарын 12-ны бямба гарагт 200 хүн ажиллуулах цагийн ажлын санал тус биржид ирсэн бөгөөд сонирхсон залуус МЗХ-ны төв байр “Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж”-ийн 103 тоотод ирж бүртгүүлж болох юм байна.