logo
Гадаад харилцааны ажилтнуудад сургалт зохиолоо

Гадаад харилцааны ажилтнуудад сургалт зохиолоо

2013/10/12
Гадаад харилцааны яамнаас бусад яам, агентлагийн гадаад харилцааны асуудал хариуцсан нэгжийн удирдах болон гүйцэтгэх ажилтнуудад зориулсан зөвлөгөөнийг энэ сарын 11-ний өдөр тус яаманд зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнд нийт 14 яам, 27 агентлагийн 60 орчим төлөөлөгч оролцлоо.

Зөвлөгөөнийг нээж Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг үг хэлэв. Үндэсний аюулгүй байдлыг хангахад гадаад харилцааны салбарын гүйцэтгэх үүрэг, Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал, гадаад харилцааны салбарын стратегийн зорилтууд, гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах ач холбогдлын талаар тус яамнаас мэдээлэл хийж, оролцогчид салбартаа тулгарч буй хүндрэл бэрхшээл, сонирхсон бусад асуудлаар асуулт асууж, санал бодлоо чөлөөтэй солилцлоо.

Тус яамнаас ийм төрлийн сургалт-семинарыг жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаагийн зөвлөгөөн нь мэдээлэл өгөхөөс гадна бусад салбарт ажиллаж буй гадаад харилцааны мэргэжилтнүүдийн өдөр тутмын ажилд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг бодит жишээн дээр тулгуурлан тайлбарлаж, харилцан ярилцаж шинэлэг байдлаар зохион байгуулснаараа онцлог юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш