logo
Дараах хуулийн төслүүдийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Дараах хуулийн төслүүдийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

2013/10/28

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конценцид нэгдэн орох тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Манай улс далайд гарцгүй орнуудын нэг боловч төрийнхөө далбааг мандуулсан хөлөг онгоцоор олон улсын далайн худалдаа, тээврийн үйл ажиллагаанд оролцох, далайн нөөц баялгаас хувь хүртэх зорилгоор сүүлийн жилүүдэд зохих үр дүнд хүрч байгаа.

2003-2012 онд Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд 30 орчим улсын 5 сая тн-ын даацтай нийт 2156 онгоц бүртгэж, улсын төсөвт 2,8 тэрбум орчим төгрөгийг бүртгэлээс оруулжээ. Үүнээс 350 онгоц манай улсын бүртгэлд бүртгэгдэн манай улсын төрийн далбаа мандуулан гадаад их далайд тээвэр хийж байна. Эдгээр онгоцуудад ажиллаж буй далайчдын хөдөлмөрлөх нөхцөл, цалин хөлс, ажлын байранд тавигдах шаардлагад далбааны эзэн улсын хувьд манай зүгээс анхаарч, шаардлага хяналт тавьж чадахгүй байгаа.

Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конценцид нэгдэн орсноор манай улсаас хяналт тавих, хөлөг онгоцны эзэд, эзэмшигчдийн зүгээс хүлээх хариуцлагыг өндөржүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Мөн Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн Конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш