ТЕГ-ын Үндэсний тагнуулын академийн Тагнуул судлалын төвөөс эрхлэн гаргадаг Аюулгүй байдал, Тагнуул судлалын эрдэм шинжилгээ, судалгаа, онол, арга зүйн "Тусгаар тогтнол" сэтгүүлийн шинэ дугаар гарав.
“Тусгаар тогтнол” сэтгүүл нь жилд гурван удаа гарах бөгөөд энэ удаагийн дугаарт "Монгол Улс, БНСУ-ын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх зарим асуудал", "Ардчиллыг шинээр тогтоосон орнуудын бодлого боловсруулагчид ба тагнуулын байгууллагын шинэчлэл", "Хятадын тагнуулын судлалын өнгөрсөн ба өнөөгийн байдал", "Монгол Улсад терроризм үүсч болзошгүй нөхцөл байдал, "Монголд томилогдсон Зөвлөлтийн анхны тусгай албаны ажилтан-дипломат төлөөлөгчид, тэдний үйл ажиллагаа, хувь заяа", "Криптографын тухай ойлголт" зэрэг өгүүллүүд, дэлхий тусгай албадын тухай мэдээ, мэдээллүүд багтжээ.