Хятадын “New Express” сонины бямба гарагийн дугаарт “Хятадын Засгийн газар дарангуйллын шинжтэй үйлдлүүддээ хяналт тавих цаг нь болсон. Улс төрийн шалтгаанаар хоригдож байгаа Чу Жин И-г суллаач” хэмээн бичсэн нь асуудал дагуулжээ. Чен Ян Жу нь элдэв сөрөг утгатай нийтлэл, олон нийтийг, төрийн эрх барих хүчний эсрэг уриалан дуудаж турхирсан гэх шалтгаанаар 25-ны өдөр баригдсан юм. Харин сонины удирдлагууд удалгүй БНХАУ-ын засгийн газраас уучлалт гуйж, Чен Ян Жуг ажлаас нь халах болсноо зарлаад цаашид ямар арга хэмжээ авахыг хуулийнхан мэдэх байх хэмээсэн байна. Харин эрх баригчид тус сонины удирдлагуудад хатуу арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ. Түүнээс гадна Чен Ян Жуг шүүх хурал удахгүй товлогдох бөгөөд тэр хүртэл “New Express” сонины үйл ажиллагааг хаахаар болсон тухай мэдээлэл дэлхийн анхаарлыг татаж байна. Тэгвэл Монголын Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг яг ийм байдал гаргаад байгаа. Тэрээр сэтгүүлчдийг яллуулж, “Цаад эзнийг нь ол” хэмээн үүрэг өгсөн тухайгаа өөрөө ичиж улаах ч үгүй мэдэгдэж байгаа юм. Ноён Ерөнхий сайдын хүсэлтээр мэдээ бичсэн сэтгүүлч торгуулж, сонины эрхлэгч ял сонсоод байгаа. Комуннист дэглэмтэй хятадын сэтгүүлчид, Ардчилсан намаар удирдуулж байгаа Монголын сэтгүүлчид өнөөдөр яг адилхан нөхцөл байдалд байна.
Монгол Улсын “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийн 3-р зүйл, 3.1 хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ” гэсэн хуулийн заалт бий. Үүнээс гадна Зар сурталчилгааны тухай хуулийн 3.1.5-р зүйлд ”мэдээлэх хэрэгсэл” гэж телевиз, радио, холбооны шугам сүлжээ, компьютерын сүлжээ, тусгай программ, хэвлэл болон бусад арга хэрэгслийг хэлнэ гэсэн заалт байдаг. Энэ хоёр заалтыг Н.Алтанхуяг Ерөнхий сайдын хүсэлтээр Чингэлтэй дүүргийн шүүх хольж хутган “Сонины эрхлэгч бол мэдээлэх хэрэгсэл” гэдэг хуулийн шинэ заалтыг өөрсдөө зохиож гаргаад сонин хэвлэлийн эрхлэгч нарыг ялладаг шинэ тогтолцоог бий болгож байна. Хуурамч нотлох баримт, хуурамч мэдүүлэг дээр үндэслэн сэтгүүлчийг сонинтой нь, эрхлэгчтэй нь яллаж, чөлөөт хэвлэл, мэдээллийн хэрэгслийг хааж боох гэсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн увайгүй үйлдлийг сэтгүүлчид эсэргүүцэж байгаа бөгөөд Глоб интернейшнль төрийн бус байгууллага, Монголын сонины холбоо, Сэтгүүлчдийн холбоо, Монголын сайтын холбоонд хандан гомдол гаргаж, давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа юм. Глоб интернейшнль төрийн бус байгууллагын шугамаар ирсэн Америк хуульч сэтгүүлч нартай уулзан энэ хэрэг дээр зөвлөгөө өгч байна.
Эх сурвалж http://www.info.mn Монгол Улсын “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийн 3-р зүйл, 3.1 хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ” гэсэн хуулийн заалт бий. Үүнээс гадна Зар сурталчилгааны тухай хуулийн 3.1.5-р зүйлд ”мэдээлэх хэрэгсэл” гэж телевиз, радио, холбооны шугам сүлжээ, компьютерын сүлжээ, тусгай программ, хэвлэл болон бусад арга хэрэгслийг хэлнэ гэсэн заалт байдаг. Энэ хоёр заалтыг Н.Алтанхуяг Ерөнхий сайдын хүсэлтээр Чингэлтэй дүүргийн шүүх хольж хутган “Сонины эрхлэгч бол мэдээлэх хэрэгсэл” гэдэг хуулийн шинэ заалтыг өөрсдөө зохиож гаргаад сонин хэвлэлийн эрхлэгч нарыг ялладаг шинэ тогтолцоог бий болгож байна. Хуурамч нотлох баримт, хуурамч мэдүүлэг дээр үндэслэн сэтгүүлчийг сонинтой нь, эрхлэгчтэй нь яллаж, чөлөөт хэвлэл, мэдээллийн хэрэгслийг хааж боох гэсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн увайгүй үйлдлийг сэтгүүлчид эсэргүүцэж байгаа бөгөөд Глоб интернейшнль төрийн бус байгууллага, Монголын сонины холбоо, Сэтгүүлчдийн холбоо, Монголын сайтын холбоонд хандан гомдол гаргаж, давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа юм. Глоб интернейшнль төрийн бус байгууллагын шугамаар ирсэн Америк хуульч сэтгүүлч нартай уулзан энэ хэрэг дээр зөвлөгөө өгч байна.