Норвеги-Монголын худалдааны танхим анхдугаар хурлаа Осло хотноо энэ сарын 23-нд хийв. Тус танхим нь Монгол, Норвегийн хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, Норвегийн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг Монгол руу татах зорилгоор 2013 оны 6 дугаар сард Норвеги улс дахь Монгол Улсын Өргөмжит консул Ш.Кране болон Норвегийн хүлэмжийн аж ахуйн “FoodEon” компанийн гүйцэтгэх захирал Ш.Хөрн нарын санаачилгаар анх байгуулагдсан бөгөөд энэ удаагийн хуралд Норвегийн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн нийт 30 орчим төлөөлөгч, түүний дотор Норвегийн ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён П. Давидсен оролцож үг хэлсэн нь хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд Норвегийн талаас өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл болсон юм.
Энэхүү хуралд Монгол Улсаас Норвеги улсад хавсран суугаа Стокгольм дахь ЭСЯ-ны төлөөлөл оролцож, хүрэлцэн ирсэн нийт төлөөлөгчдөд Монгол Улсын хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомж, эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, илтгэл тавьсан бөгөөд Норвегийн ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён П. Давидсентэй уулзаж, хоёр талын харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов. Норвегийн тал цаашид хоёр талын харилцааг энэхүү чиглэлд хөгжүүлэх чиглэлээр дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.