logo
Чингис хааны мэндэлсэн буюу Монгол бахархлын өдрөөр дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулна

Чингис хааны мэндэлсэн буюу Монгол бахархлын өдрөөр дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулна

2013/10/30

Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдрийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тэмдэглэж байхаар УИХ хуульчилж, энэ өдрийг Монгол бахархлын өдрөөр зарлан, бүх нийтийн амралтын өдөр болгосон. Их хааны мэндэлсэн өдөр энэ жил 11 дүгээр сарын 4-нд тохиож буй бөгөөд ямар арга хэмжээ зохион байгуулах талаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба, Төрийн ёслолын албанаас мэдээлэл хийлээ.


Монгол бахархлын өдрийг олон нийтэд нээлттэй зохион байгуулна. Төрийн есөн хөлт цагаан тугийг Чингис хааны хөшөөний өмнө байрлуулж ард иргэдийг хүндэтгэл үзүүлэх, зураг авахуулах боломжоор хангана гэж Төрийн ёслолын албаны дарга Д.Сэрээжав хэллээ.

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол морин цагт Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд, чансаа өндөр 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болно. Төрт ёсоо дээдлэх, уламжлалаараа бахархах энэ өдөр болох дараах арга хэмжээнүүдийг телевизүүд шууд дамжуулан үзүүлнэ.

 
Монгол бахархлын өдөр, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 851 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээний хөтөлбөр
(Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу 11 дүгээр сарын 04-ний Даваа гараг)

    - 10.00 цагт   Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол (Чингис хааны талбай)
    - 10.10 цагт   “Эртний монгол”, “Эзэнт гүрэн”, “Өнөөгийн Монгол” сэдэвт монгол үндэсний хувцасны загварын үзүүлэх тоглолт (Чингис хааны талбай)
    - 10.40 цагт     Төрийн туг, Есөн хөлт Их цагаан сүлдийг  цэнгүүлэх ёслол (Чингис хааны талбай)
    - 11.40 цагт  Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа (Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн өргөө)
    - 12.30 цагт    Төрийн тугийг Чингис хааны хөшөөний өмнө байрлуулна
    - 12.40 цагт     Эзэн богд Чингис хааны хөшөөнд төрийн өндөр албан тушаалтан, ард иргэд хүндэтгэл үзүүлнэ
    - 12.50 цагт    Төрийн тулганы гал бадраах ёслол (Төрийн ордон Төрийн тулганы өргөө гэр)
    - 14.00 цагт    Чансаа өндөр 128 бөхийн барилдаан (Бөхийн өргөө)
    - 17.40 цагт  Төрийн далбаа буулгах ёслол (Чингис хааны талбайд) болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш