ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх жил Сочид болох Өвлийн Олимпийн Наадам хүн бүрт нээлттэй, бэлгийн чиг хандлагаар нь хүмүүст ялгавартай хандахгүй гэж мэдэгдлээ. Путин даваа гарагт Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Томас Бах болон бусад албаны хүмүүсийг Сочи дахь зуны өргөөндөө хүлээн авч уулзах үеэрээ ийнхүү амлажээ. Тэрээр ингэж мэдэгдсэн шалтгаан нь Оросын парламент өнгөрсөн 6-р сард ижил хүйстнүүдийн тухай хууль баталсан нь барууныхны шүүмжлэлийн бай болоод байгаа явдал юм. Уг нь энэ хууль ижил хүйстнүүдийн харилцааг сурталчилсан мэдээллийг өсвөр насныханд түгээхийг хориглосон заалттай ажээ.
Риа Новости агентлагийн мэдээлснээр Путин "Зохион байгуулагчид төдийгүй манай тамирчид, хөгжөөн дэмжигчид шаардлагатай бүх ажлыг хийж байна. Тиймээс наадамд оролцох тамирчид, зочид ямар ч улсын иргэд бай, ямар ч арьс өнгө, бэлгийн чиг хандлагатай байсан Сочид тав тух алдахгүй" гэж мэдэгдсэн байна. Дашрамд дурдахад ОХУ 2014 оны Өвлийн Олимпийн Наадмыг зохион байгуулахад 50 тэрбум гаруй ам.доллар зарцуулж байгаа юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/