МАН-ын Бага хурлын гишүүнээр шинээр сонгогдоод байгаа 310 төлөөлөгч анхныхаа хурлыг хийлээ. Шинэ бүрэлдэхүүнээрээ хуралдсан Бага хурал 16:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн бөгөөд генсекээ тодруулав. Намын Ерөнхий нарийн бичгийн даргад Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат, Д.Цогтбаатар нар өрсөлдсөнөөс НАМЗХ-ны гишүүн, "Үнэн" сонины эрхлэгч, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Ж.Мөнхбат сонгогдож ялалт байгуулжээ. Ийнхүү шинэ залуу хүчин сонгогдсон нь шинэчлэлийн салхийг сэвэлзүүлэх итгэлийг төрүүлж байна.