logo
Даваа гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Даваа гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2013/11/02

НИТХ-ын 2012 оны 2/8 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын зарим замуудад тогтсоосон хязгаарлалтын бүсэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон юм. Харин энэхүү зохицуулалт амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдрүүдэд үйлчлэхгүй. Тиймээс энэ сарын 4-ний Даваа гараг буюу  Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. УИХ-аас  2012 онд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол Бахархлын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтээр амрахаар хуульчилсан билээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш