logo
Санамж бичигт гарын үсэг зурлаа

Санамж бичигт гарын үсэг зурлаа

2013/11/07
Цагдаагийн байгууллагын алба хаагчдыг чадавхижуулах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, давтан мэргэшүүлэн сургах ажлын хүрээнд Цагдаагийн Ерөнхий газар, Хууль сахиулахын их сургуулийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт, Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Р.Чингис нар гарын үсэг зурав.

Цагдаагийн албаны тухай хууль ирэх нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан цагдаагийн байгууллагын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтад зохих шинэчлэл хийгдэнэ. Тэр ч үүднээс шинэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор цагдаагийн алба хаагчдын мэргэжлийн чиглэл, индексийг өөрчлөх, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах зэрэг хамтран зохион байгуулах олон чухал ажлын өмнө санамж бичгийг байгуулж байгаа нь цаг үеэ олсон үйл явдал болсныг талууд онцолж байлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш