Хэвлэл мэдээллийн байгууллагуудын зарим нэг хариуцлаггүй алдаануудаас үүдэн нийгэмд айдас түгшүүр төрсөн мэдээлэл тарах нь бий. Үүний нэг жишээ саяхан болов. Дэлхийд алдартай Fox News-ийн цахим хуудаснаа хэдэн цагийн турш зомби нар хүмүүс рүү дайрсан тухай материалын гарчиг тавигджээ.
Уншигчид тухайн үедээ Fox News-ийн цахим хуудсанд хакерууд халджээ хэмээн боджээ. Гэвч энэ эь гадны халдлага бус харин дотооддоо гаргасан алдааны улмаас ийнхүү дуулиан тарихуйц худал мэдээллийг тавьсан явдал болжээ.
Энэ талаар Твиттерт олон зуун уншигчдын жиргээ гарсны нэгэнд "Fox News-ийн зарим уншигчид үнэхээр зомбинуудын дайралт болж гэж бат итгээд, айж мэгдэж суусан нь хамгийн харамсалтай, бас гунигтай тал нь юм" гэж бичжээ. Энэ мэт алдаанууд өмнө нь бас гарч байсан түүх бий.
Үүний нэг нь Английн бяцхан хунтайж төрсөн тухай мэдээлэл олон нийтэд түгж байх үес АНУ-ын мэдээллийн суваг болох “CNN” телевизээр Их Британийн хааны гэр бүлд шинэ хүн мэндэлсэн талаар мэдээлэл цацах үед “Кембрижийн гүнгийн ахайтан хүү төрүүллээ” гэсэн гарчигтай мэдээнийх нь доор “Хүүхэд газар дээрээ амиа алдсан” гэх мэдээлэл давхар урсаж байсан ажээ.
Үүнийг харсан хүмүүс урсдаг зарыг хараад, буруугаар ойлгон ихэд цочирдсон ажээ. Хожим нь алдаа гарсан болохыг тогтоосон бөгөөд тэрхүү “амиа алдсан” гэх хүүхдийн хэрэг АНУ-ын Арканзас мужид нэг хүү хөрш айлдаа орон, буу оролдож байгаад өөрийгөө буудсан бөгөөд эмч нар хүүг амиа алдсаныг тогтоосон тухай мэдээлэл байжээ.