logo
Цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай яриа ямар ч үндэслэлгүй гэв

Цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай яриа ямар ч үндэслэлгүй гэв

2011/09/01
Засгийн газрын хуралдаанд Цөмийн энергийн газрынхан ажлаа  танилцуулах байсан боловч газрын дарга С.Энхбатын эрүүл мэндийн байдлаас шалтгаалан дахин долоо хоногоор хойшлуулжээ. Хуралдаанд тус газрын холбогдох албан тушаалтнууд оролцон Засгийн газрын гишүүдийн асуултад хариулт өгсөн байна. 
Цөмийн энергийн газар болон “МонАтом” компаний үйл ажиллагааг эрс сайжруулах, ил тод, нээлттэй болгох зайлшгүй шаардлагатай гэж сайд нар хуралдааны үеэр үзсэн байна.
“Цөмийн хаягдлыг Монгол Улсад булшлах тухай мэдээлэл ихээр тархаж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Үүнийг хуулиар хориглосон байдаг. Иймээс энэ тухай албан  мэдэгдлийг холбогдох байгууллагууд албан ёсоор гаргаж олон нийтэд мэдээл” хэмээсэн үүрэг даалгаврыг Ерөнхий сайд С.Батболд холбогдох албаныханд өгчээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш