МТШХХГ-аас санаачлан, Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монголын Програм Хангамж Үйлдвэрлэлийн Салбарын Анхдугаар Чуулган”-ыг 2013 оны 11-р сарын 11-ний өдөр зохион байгуулах гэж байна.
Тус чуулганд анх 300 төлөөлөгч оролцуулахаар зохион байгуулагчдын зүгээс төлөвлөсөн ч утас болон мэйл, фэйсвүүк хуудас, чуулганы бүртгэлийн формоор дамжуулан нийт 500 гаруй хүмүүс оролцох хүсэлтээ илэрхийлсэн байна.
Тиймээс төлөөлөгчдийн тоог 350 болгон өөрчилжээ. Харин уг чуулганд өөрийн биеэр оролцож чадаагүй иргэд МТШХХГ-ын вэб хуудас болох www.itpta.gov.mn болон www.chuulgan.mn сайтаар шууд дамжуулалтыг хүлээж авах боломжтой ажээ. Мөн twitter, facebook-ийг ашиглан иргэдтэйгээ байнгын холбоотой байх юм.
Тодруулга, Өнөөдөр Монгол улсад албан ёсоор бүртгэлтэй 414 програм хангамжийн компани, идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй компани байна.