Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний төслийг төр болон иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор хэлэлцүүлэн боловсруулсан байна. Төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах, шударга ёсыг бэхжүүлж, авлигыг бууруулах гэсэн 3 үндсэн чиглэлээр 11 зорилт дэвшүүлэн 30 гаруй үйл ажиллагааг төлөвлөжээ. Нээлттэй Засгийн түншлэлийн хүрээнд Нээлттэй гэрээллийн түншлэлд нэгдэх санаачлага өрнөж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагаатай уг гэрээллийн түншлэлийн агуулга, зарчим бүрэн нийцэж байгаа учраас Монгол Улсын Засгийн газар нэгдэн орохыг мэдэгдээд байна.
Үндэсний төлөвлөгөөнд гэрээг ил тод нээлттэй болгох талаар “Шилэн данс”, “Шилэн тендер”-ийн тогтолцоог нэвтрүүлэх үйл ажиллагаа хийгдэхээр төлөвлөгдөж байна. Монгол Улс Нээлттэй Засгийн түншлэлд олон улстай эн зэрэгцэн нэгдэн орсон нь цаашид олон улсын донор байгууллагуудтай хамтран ажиллах, төрийн бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааны дэмжлэг хүртэх, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан зорилго, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд давуу талуудыг бий болгоно гэж тооцоолж байна