logo
Мэдэгдэл

Мэдэгдэл

2013/11/12

Улаанбаатар хот                                                                                    2013 оны 11 сарын 12 


Сүүлийн үед МАХН-аас сонгогдон улс төрийн өндөр албан тушаалд ажиллаж буй нэр бүхий гишүүдтэй холбоотой ташаа мэдээллүүд хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр гарч байгаатай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.

Нэг. МАХН-ын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх жилийн хүрээнд хийгдэж буй ажлыг харлуулах, намыг дотроос нь хагалан бутаргах зорилгоор гүтгэлгийн чанартай мэдээ материалыг сүүлийн үед Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа цахим хуудсаар тарааж байгаа нь туйлын харамсалтай.

МАХН- ын дэд дарга, МУ-ын Шадар Сайд Д. Тэрбишдагвыг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр, өөрийг нь дэмждэг цөөн тооны хүнийг цулгуулж аливаа асуудлыг шийддэг мэтээр олон нийтэд ойлгуулахыг оролдож улмаар үүрэгт ажлаас нь огцруулахыг нам дотроос нь шаардсан мэтээр үндэслэлгүй мэдээлэл нийтлэн гүжирдэж, хувь хүний болон намын нэр төрд халдсан байна. Энэхүү мэдээлэл нь ор үндэсгүй бөгөөд  МАХН-ын Сонгинохайрхан дүүргийн намын байгууллагаас албан болон албан бусаар дээрх агуулга бүхий ямар ч мэдээлэл гаргаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. 

Хоёр. Түүнчлэн Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Эрүүл Мэндийн Сайд  Н.Удвалыг Элчин сайдаар явах гэж байна гэсэн мэдээллийг нийтэлж байгааг эрс няцааж,  ор үндэсгүй ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна.  

Цаашид МАХН болон тус намаас УИХ, Засгийн газарт ажиллаж буй гишүүд рүү чиглэсэн гүтгэлгийн чанартай мэдээ, мэдээлэл гаргасан холбогдох байгууллагуудад хуулийн дагуу хандах болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.  

 
МАХН-ын ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш