logo
Өрний зурхай /2013 оны 11-р сар/

Өрний зурхай /2013 оны 11-р сар/

2013/11/14

Матар (12/22-1/19)   

Сарын эхээр матрынханы үйл ажиллагаа сонирхолтой адал явдалаар дүүрэн байна. Ирээдүйн их амжилтынхаа суурийг сайтар тавих боломж гарч ирнэ. Гэнэтийн амжилтанд яарч огцом шийдвэр бүү гаргаарай. Учир нь хэт яарах нь олны өмнө эвгүй байдалд орж болзошгүй тул болгоомжтой бай. Санхүүгийн байдал дээшлэх магадлалтай. Сарын дундуур жижиг сажиг асуудлууд таныг туйлдуулах магадлалтай. Гэр бүлийнхэндээ хатуу хандахаас болгоомжил. Арх дарсыг тааруулан хэрэглэ. Хоол хүнсэндээ анхаарлаа хандуул. Сарын сүүлээр амьдралын эрч хүч тань өндөр байж хувийн амьдралд тань таатай үйл явдал тохиолдоно.

 

Хумх (1/20-2/18)   

Энэ сард хумхынханы амьдралын эрч хүч өндөр байх тул ер бусын зүйл бүтээх боломж өндөр байна. Худалдаа наймаа хийхэд таатай. Ахмад настай хамаатан садантайгаа болоод ажил хэргийн түншүүддээ хүлээцтэй хандахыг сануулж байна. Өөртөө дүн шинжилгээ хийж хүсэл тэмүүлэл төлөвлөгөө хийж буй үйлдлүүддээ шүүмжлэлтэй ханд. Эмэгтэйчүүд хайр дурлалын асуудалд болгоомжтой хандаж харилцаагаа эргэн хар. Хумхынхан архаг хууч хөдлөх халдварт өвчин тусахаас өөрийгөө хамгаал. Учир нь эрүүл мэнд тань тун эмзэг байна. Харин сарын сүүлээр хумхынханы ажил хэрэг зогсонги хүлээлт үүсгэсэн байдалтай байна. Хэрэв болж буй үйл явдалыг бодитоор харж дүгнэж чадвал зогсонги байдлаас гарах гарцыг төвөггүй олох болно. Согтууруулах ундаанаас аль болох татгалз.

 

 

Загас (2/19-3/20)

Сарын эхээр загасныханы ажил хэргийн уулзалт тийм ч ашигтай байж чадахгүй ч албан тушаал ахих цалин хөлс нэмэгдэх гэх мэт таатай үйл явдал тохионо. Гэхдээ ажил амралтаа зохицуулахгүй бол мэдрэлийн ядаргаанд орох бие тавгүйрхэх магадлал өндөр байна. Бусдаас материаллаг туслалцаа авахаас зайлсхий. Үүний оронд тэдний санаа санаачлага зөвөлгөөг нухацтай сонсож хүлээн ав. Сарын дунуур харьцангуй тайван байдал ноёрхох хэдий ч сарын сүүлээр байдал эсэргээрээ болж олон олон таагүй зүйлүүдийг мэдрэх болно. Эрүүл агаарт явган алхах нь сэтгэлийн тайвширалыг авчирна. Олны хөл үймээн болон найр наадам олон хүн цугласан газар болж өгвөл очихгүй байхыг анхааруулж байна.

 

Хонь (3/21-4/19) 

Нийгмийн идэвх өндөр cap. Танил талын холбоогоо зөв ашиглаж чадвал ажил мэргэжлээрээ багагүй амжилтад хүрнэ. Санхүүгийн хувьд зарим нэг хүндрэл тулгарч, бизнесээ улам хөгжүүлэн цэцэглүүлэхэд тань саад болж болзошгүй. Хэдий тийм ч аливаа шийдвэр гаргах гэж бүү яар. Харин та хэт их ажиллаж байж эрүүл мэндээ муутгахгүй байхыг хичээгээрэй. Тунгааж бодсоны эцэст шийдвэр гаргахгүй бол хэт яарах юм бол ямар ч ноцтой юм хийх магадлалтай, тэгээд хийсэн хэргийнхээ төлөө нилээд удаан харамсах нь бололтой. Сайтар амарч, цагийг зугаатай өнгөрүүлэхэд багагүй мөнгө зарцуулна. Мөн ном унших зэргээр өөрийгөө боловсруулж, төгөлдөржүүлэх нь ирээдүйд ашиг тусаа өгөх болно. Дасгал, бэлтгэл хэрхэн бие махбодод эерэг нөлөөлдөг шиг ном унших нь оюун ухаанд яг тэгж нөлөөлдөг. Хайр дурлалтай холбоотой асуудлууд ч чамгүй гарах төлөвтэй. Аль нэг талын мэхлэлтээс болж хайр дурлалын харьцаа төгсгөл болно.

 

Үхэр (4/20-5/20)   
Сарын эхээр үхрийнхэн албаны ажил хэрэгтээ хариуцлагатай хандаж зөв зохион байгуулалттай байхыг од эрхэс анхааруулж байна. Таны санал санаачлагууд бүтэлгүйтэж санхүүгийн алдагдалд орж болзошгүй байна. Чухал шийдвэр гаргахдаа болгоомжтой байж үнэтэй эд хөрөнгө худалдан авахаас татгалз. Энэ сар сэтгэл санаа зовоосон байдал болон ажил төрлийн ачаалал асар их байх нь. Тэвчээртэй хүлээцтэй зангаар бүгдийг даван туулаарай.

Хамтатгах (5/21-6/21)   

Сарын эхээр ихрүүдийн ихээхэн найдвар тавьж байсан ажил нь салхинд хийсэх мэт замхаран алга болж болзошгүй. Иймд хамтран ажиллагсаддаа итгэл өгч хариуцлага хүлээлгэ. Харин санамсаргүй орлогын шинэ эх үүсвэртэй болж магадгүй. Гэхдээ томоохон худалдан авалт хийх их хэмжээний хөрөнгө оруулалтаас зайлсхий. Өөрийн зөв байсан ч буулт хийхээс өөр аргагүй байдалд орох магадлалтай. Олон хүнтэй илэн далангүй харьцах нь сөрөг үр дагавар дагуулж болзошгүй. Тэвчээртэй хүлээцтэй байхыг зөвлөе. Ганц бие ихрүүд сонирхолтой хүнтэй танилцана.

Мэлхий  (6/22-7/22)   

Сарын эхээр од эрхэс мэлхийнхэнийг өөрсөддөө шүүмжлэлтэй хандахыг зөвлөж байна. Ямарваа нэгэн асуудалд хүлээцтэй хандаж сэтгэлийн хөдлөлөө барь. Уран бүтээлчид сэтгэл санааны хямралд орж болзошгүй. Амьдралаас их зүйл шаардалгүй сэтгэл хангалуун байхыг хичээ. Бэрхшээл тохиолдсон ч санхүүгийн байдлаа эргэн тойрныхоны дэмжлэгтэйгээр сайжруулах боломжтой. Гэр бүлдээ анхаарал тавьж ихэнх цагыг тэдэнтэй өнгөрөөх нь танд баяр баяслыг авчирна. Дийлэнх мэлхийнхэнд сүүлийн үед үүссэн бэрхшээлийг даван туулах болон өөрийгөө бусдад сайн талаас нь харуулах боломж олдно.

 

Арслан (7/23-8/22)   

Уран бүтээлийн шинэ санаагаа хэрэгжүүлэхийг хичээ. Орлогын шинэ эх үүсвэр нээгдэх бололтой. Бүх зүйл хялбар бүтэж өр авлагатай холбоотой асуудлууд хойшлогдоно. Арслангийнхан томоохон шагнал авах эсвэл сугалаа хожих магадлалтай. Харин од эрхэс хайр дурлалын харилцаагаа эргэн харж анхаарал тавихыг зөвлөж байна. Сарын дундаас материаллаг байдал муудаж ихэнх арслангууд сэтгэлээр унах магадлалтай. Од эрхэс биеэ барьж тэвчээртэй байхыг сануулж байна. Ихэнх арслангууд санхүүгийн амжилтынхаа үндэс суурийг тавьж чадна. Бэрхшээлийг үл тоон зоригтой зүтгэ. Ганц бие арслангууд хувь заяагаа холбох хүнтэйгээ учирна. Таны сексийн чадвар дур булаам байдал, амьдралын эрч хүч өндөр байна.

 

Охин (8/23-9/22)   

Гэнэтийн төлөвлөгдөөгүй зардалууд таны гэр бүлийн уур амьсгалыг таагүй нөхцөлд хүргэх нь. Эд хөрөнгө худалдан авахад тохиромжгүй. Сарын дундуур гэр бүлийнхэнтэйгээ харьцах харьцаа тогтворжиж харилцан ойлголцолд хүрснээр охиныхон сэтгэл ханамжтай байх болно. Аливаа мөнгөний асуудлыг шийдэж болдог тул сэтгэл санаагаар тайван бай. Харин сарын сүүлээр таны амьдралд хэд хэдэн таатай өөрчлөлтүүд гарч таныг сайн сайхан амьдрал хүлээж байх болно. Амьдралын эрч хүч тань нэмэгдэсэнээр эрүүл мэнд тань онцгой сайн байна.

 

Жинлүүр (9/23-10/22)   

Гэр бүлийн харилцаанд хүндэрэл гарах нь. Нэлээд хэдэн сарын хүчин чармайлтынхаа үр дүнг энэ сард амсаж санхүүгийн амжилтанд хүрэх магадлалтай. Жижиг сажиг асуудалд анхаарлаа бүү хандуул. Гол асуудалд хүчээ дайчил. Хэлэх үгээ хянаж согтууруулах ундаанаас татгалз. Амжилт ялалтанд хүрэх замдаа тайван байдлаа хадгал. Эмэгтэй жинлүүрүүдийн хувьд эрүүл мэнд муудаж өвчин тусах магадлалтай. Сарын сүүлээр ажил хэрэгтэй хөнгөмсөг хандвал тавьсан зорилгодоо хүрэхэд хүндрэл учирна.

 

Хилэнц (10/23-11/21)   

Сарын эхээр төлөвлөсөн ажил хэргийн уулзалтуудаа хэд хоногоор хойшлуулах нь танд ээлтэй байна. Хайнга хэнэггүй зан тань ажил дээрээ асуудалд холбогдоход түлхэц болох тул биеэ зөв авч яв. Нэр хүндээ өсгөх боломжийг алдалгүй ашигла. Засварын ажилаа дуусган амьдралаас илүү ихийг хүсэлгүй байгаадаа сэтгэл хангалуун байж сур. Зүүд зөнтэй байна. Сарын сүүлээр таны ажилдаа хандах хандлага тань өндөр амжилтыг авчирна. Биеэ чийрэгжүүлэх дасгалд явах юмуу усан эмчилгээг хийлгэхийг зөвлөе. Ямарч тохиолдолд бусдын тусыг бүү март. Гэр бүлдээ цаг гаргаж харьцаандаа анхаарлаа хандуул. Дуусгаагүй ажил хэрэг таагүй мэдээ эсвэл сэтгэл зовоосон асуудал тайван амрах боломж олгохгүй бололтой. Тайвшрахын тулд салхинд гарах цанаар гулгах зэрэг спортоор хичээлэлвэл сайн. Цагийг гэрээсээ гадуур өнгөрөө.

 

Нум (11/22-12/21)   

Сарын эхээр та эрч хүч амьдрах урам зориг зөн билгээр дүүрэн байх нь. Хувийн харьцаан дахь хүндрэлтэй асуудлаа энэ байдлаа ашиглан даван туулахыг хичээ. Хайртай хүнтэй бол хамтран маш ашигтай саналыг хүлээн авах магадлалтай. Ингэснээр хайр дурлалын асуудалд тань шинэ дэвшил гарна. Хамтран ажиллагсад болон харилцагч нартайгаа хэт илэн далангүй байх шаардлагагүй. Сарын сүүлээр бизнесийн үйл ажиллагаандаа шинэ чиглэл хайх хөрөнгө оруулалт олох мөн мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж гарна. Мөн амралт аялал зугааллагаар явах спортоор хичээллэхэд таатай байна. Хувийн амьдралдаа сэтгэл санааны хөөрлөөр чухал шийдвэр бүү гаргаарай. Ганц бие нумынханд ирээдүйн амьдралдаа өөрчлөлт хийх сонирхолтой учирлуудтай учирна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш