logo
Эрх баригч намын дарга нар оролцсонгүй

Эрх баригч намын дарга нар оролцсонгүй

2013/11/14
МАН-ын дарга М.Энхболдын санаачилсан улс төрийн намуудын дарга нартай нээлттэй уулзалт өчигдөр 12:00 цагт эхэлсэн уг хуралд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Иргэний зориг ногоон намын дарга С.Оюун нар оролцсонгүй. Ерөнхий сайд Н. Алтанхуяг аймгийн Засаг дарга нартай 11:30 цагт цахим хурал хийсэн бол УИХ-ын гишүүн С.Оюун чуулганы танхимд хуралд оролцож байсан аж.

“Үндэсний зөвшилцөл” нэртэй уг уулзалтаар намуудын удирдлагууд улс төр, эдийн засагт болж буй үйл явдлыг дүгнэн хэлэлцэж, цаашид хэрхэн хамтран ажиллаж зөв шийдэлд хүрэх талаар харилцан ярилцсан байна. 

Уулзалтад МАН, Монголын ногоон нам, Монгол үндэсний Ардчилсан нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч, Хамаг Монгол Хөдөлмөрийн яам, Монголын социал демократ нам зэрэг улс төрийн намын төлөөлөл оролцов. Хаалттай хуралдсан намын төлөөлөгчдийн хурал 15.40 цагт өндөрлөлөө.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш