Өвөлжилтийн болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Зам даваа хаагдсан үед улсын болон орон нутгийн чанартай авто замыг бэлэн байлгахад шаардагдах нэмэлт зардлыг баталж, 2013, 2014 онд хуваан Засгийн газрын нөөц сангаас гаргахыг холбогдох аймгуудын Засаг дарга нар, Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрлөө.
Зориулалтын техникийг түрээслэн авч, улсын болон орон нутгийн чанартай авто зам цасанд хаагдаж, боогдсон тухай бүрт нээх арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Зам, тээврийн сайд А.Гансүх, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгалаа.
Мөн өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсэн үед малчдад өвс тэжээл, эм, эмчилгээний хэрэгсэл, өргөн хэрэглээний болон хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хүргэхэд шаардлагатай машин механизм, туулах чадвар сайтай автомашиныг орон нутгийн цэргийн анги нэгтгэлүүдээс дайчлахтай холбогдсон бэлэн байдлыг хангаж ажиллахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ нарт даалгалаа.