Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Европын Комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозо 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Энэхүү айлчлал нь Европын Холбооноос дээд хэмжээнд хийгдэж буй анхны айлчлал болсон. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Баррозо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай уулзалт хийв.
Өндөр, дээд хэмжээний айлчлал хэрэгжиж, 4 дүгээр сард Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурснаар 2013 он нь Монгол Улс, Европын Холбооны харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой жил болж буйг талууд санал нэгтэй тэмдэглэв. Хоёр талын худалдаа, хөгжлийн хамтын ажиллагаа, хөдөө аж ахуй, судалгаа ба инноваци, улс төрийн яриа хэлэлцээ зэрэг салбарт хүрсэн ахиц дэвшлийн талаар Төрийн тэргүүн нар ярилцав.
Монголын тал өөрийн улс төр, нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийж, Европын Холбооны Зах зээлийн эдийн засгийн статусыг Монгол Улсад олгуулах, тарифын хөнгөлөлтийн шинэ дэглэмд хамрагдах хүсэлтээ дахин илэрхийлэв. Европын Холбооны талаас Монгол Улсын эдийн засгийг шинэчилэн төрөлжүүлэхэд өөрийн туршлагаас хуваалцаж, боловсрол, сайн засаглал зэрэг тогтвортой хөгжлийн тулгуур салбарыг дэмжихэд хөгжлийн хамтын ажиллагаагаа чиглүүлж, хөрөнгө оруулалт, хууль эрхзүйн зохистой орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв. Европын Холбооноос Монгол Улсад үзүүлж буй хөгжлийн туслалцаа сүүлийн жилүүдэд нэмэгдэж ирснийг тэмдэглээд 2014-2020 онд энэ тусламжийн хэмжээг нэг дахин нэмэгдүүлэхээ нотлов.
Хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ чиглэлийг нээх боломжийг Тэргүүн нар эрэлхийлэв. Бизнесийн нөхцөл байдлыг сайтар ойлгох, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх бололцоог эрэлхийлэхэд нь Монголын болон Европын бизнес эрхлэгчдэд туслах эрмэлзэлтэй буйгаа Европын Холбоо илэрхийлэв. Энэ асуудлын хүрээнд "Хөгжлийн төлөө элч" (Mission for Growth) арга хэмжээг хэрэгжүүлэх боломжийн талаар мөн ярилцав. Иргэд хоорондын харилцааг идэвхижүүлэх, 2014-2020 онд ЕХ-ны "Эрасмусыг бүгдэд" (Erasmus for All) болон "Мари Склодовска-Кьюри" (Marie Sklodowska-Curie) зэрэг шинэ хөтөлбөрийн хүрээнд оюутан солилцоог нэмэгдүүлэх боломжийг бий болгох нийтлэг зорилготой буйгаа талууд дахин илэрхийлэв.
Төрийн тэргүүн нар тив дэлхийн болон бүс нутгийн асуудлаар санал солилцов. Монгол Улсын олон улсын үйл ажиллагаан дахь оролцоо өсч байгааг болон бүс нутагтаа эерэг үүрэг гүйцэтгэж буйг Европын Холбоо онцлон тэмдэглэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн санаачилсан “Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачлагын талаар мэдээлэв. Солонгосын Хойг дахь байдлыг намжаах үйлсэд Монгол Улсын оролцоог Европын Холбоо сайшааж буйгаа илэрхийлэв.
Монгол Улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг амжилттай даргалсныг Ерөнхийлөгч Ж.М.Баррозо сайшаан тэмдэглэв. Хууль эрхт ёс, ардчилал, хүний эрхийг дээдлэх зэрэг нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэдгээ талууд дахин нотлов.
Европын Холбооны төлөөллийг Улаанбаатарт бий болгох нь хоёр талын өргөжин хөгжиж буй харилцаанд шинэ түлхэц үзүүлэх ач холбогдолтойг Монголын тал онцлон тэмдэглэв. Энэхүү төлөөллийг бий болгох хэрэгтэй байгааг хоёр тал санал нэгтэй хүлээн зөвшөөрч, шаардлагатай нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч Ж.М.Баррозо Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд 2014 онд Монгол Улсын төр, засгийн удирдлагыг Брюссельд айлчлахыг урив.