logo
МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

2011/09/01
“Тавантолгой транс” компанийн бизнесийн нэр хүндэд халдсан захиалгат, төлбөртэй нийтлэл сүүлийн үед өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэж байна.
Энэ нь тус компанийн нэхэмжлэлтэй, шүүхээр хэлэлцэж, эцэслэн шийдэгдээгүй бизнесийн маргаанд хэвлэл мэдээллийн хэрэгслийг татан оролцуулж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгөх, шүүхийн хараат бус, бие даасан байдалд нөлөөлөх гэсэн шүүхийг үл хүндэтгэсэн, зохион байгуулалттай оролдлого гэж үзэж байгаа тул дараах мэдэгдлийг гаргаж байна.

1.    “Тавантолгой транс” ХХК, “Говь Урал” ХХК болон “Транс” банкны хооронд үүссэн маргаан нь иргэдийн хувьцааг луйвардах, иргэдийн эрх ашгийг  хөндсөн зүйлгүй, гурван компанийн хооронд үүссэн БИЗНЕСИЙН МАРГААН. Иймд аль нэг талыг барьсан мэдээ, мэдээллийг ямар ч хэлбэрээр гаргахгүй байхыг анхааруулж байна.

2.     “Тавантолгой транс” ХХК-ийн нэхэмжлэлтэйгээр “Транс” банкинд холбогдох  энэ хэргийг эцэслэн шийдэгдэхээс өмнө “Транс” банк болон “Говь урал” ХХК шүүхийн үйл ажилллагаанд  ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАНА гэдэгт итгэж байна.

Цаашид “Тавантолгой транс” компанийн нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдаж, улстөржүүлсээр байх аваас НЭР ХҮНДЭЭ СЭРГЭЭЛГЭХЭЭ мэдэгдэж байна.

“Тавантолгой транс” ХХК
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш