Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Азийн зарим орнуудад хийх төрийн айлчлал Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын /МХБНУ/ Ней Би До хотноо үргэлжилж байна. Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 19-нд Уппататанти сүмд зочилж, хүндэт зочны дэвтэрт нь гарын үсэг зурлаа. Дараа нь МХБНУ-ын парламентын Дээд танхимын дарга Кин Аунг Мьинтэй парламентын ордонд уулзав.
Уулзалтын үеэр МХБНУ-ын парламентын Дээд танхимын дарга Кин Аунг Мьин хэлэхдээ “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Та манай улсад айлчлан парламентын ордонд зочилж байгаад бид талархаж байна. Таны айлчлал хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж, хөгжлийн шинэ шатанд гаргана гэдэгт найдаж байна” хэмээв.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Биднийг халуун дотноор хүлээн авсан Та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Монгол Улс ардчилсан шилжилтийн замд бэрхшээл саад олныг даван туулсан. Хэрэв та бүхэн мөн энэ замыг сонговол бид чадлынхаа хэрээр туслахад бэлэн байна. Бид бусдад зааж сургахыг хүсээгүй ч бусадтай хуваалцах, зөвлөлдөх зүйл бий. Иймээс ардчиллын шилжилтийн тал дээр бид чамгүй туршлага хуримтлуулснаа хуваалцахад бэлэн байна” гэв.
Дараа нь МХБНУ-ын парламентын Дээд танхимын дарга Кин Аунг Мьин хэлэхдээ “Ерөнхийлөгч Таны хэлснээр бид Монголоос туршлага судалж, улс орноо зөв замаар хөгжүүлэх хүсэлтэй байна. Тэр дундаа шүүхийн шинэтгэл, төрийн албаны шинэчлэлийн тал дээр Монголын туршлагыг судалж, хамтран ажиллах эрмэлзэлтэй байна” гэв.
Мөн МХБНУ-ын зүгээс хоёр орны Гадаад харилцааны яамдын хооронд зөвлөлдөх уулзалтыг ирэх жилээс эхлэн тогтмол хийх, хоёр орны хооронд шууд нислэгтэй болох зэрэг санаачилгыг дэвшүүлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ ”Бид Олон улсын хамтын ажиллагааны санг байгуулж, ардчиллын замд алдаж оносон зүйлээ бусадтай хуваалцахаар болсон. Уг сангийн үйл ажиллагааны хүрээнд БНАСАУ, МХБНУ, Киргизийг ардчилсан шилжилтийн замд нь дэмжиж ажиллах механизмаа бүрдүүлээд байгаа” гэв.
Монголын зүгээс хоёр орны эрчимтэй хамтын ажиллагааг бэлгэдэж, “2М” буюу Монгол-Мьянмар гэсэн санаачилгын дагуу уул уурхайн салбарт ойр дотны түнш орнууд болж, дэлхийн зах зээлд хүчээ нэгтгэе гэсэн уриалгыг дэвшүүлсэн.