Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад /МХБНУ/ хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Янгүн хот дахь Худалдаа аж үйлдвэрийн танхимын холбоонд энэ сарын 20-нд зочилж, бизнесийн салбарын төлөөлөлтэй уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Мьянмарын Худалдаа аж үйлдвэрийн танхимын холбооны /МХАҮТХ/ Ерөнхийлөгч Юү Уин Аунг болон албаны бусад хүмүүс угтан авлаа.
Уулзалтын үеэр хоёр орны эдийн засгийн өнөөгийн байдлын талаар ярилцаж, цаашид энэ салбарын харилцааг өргөжүүлэх талаар ярилцав. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийг Мьянмар-Монголын Бизнес форумд урилаа.