2013 оны 11 сарын 24 Улаанбаатар хот
МАХН-ын Багач уулганы Х хуралдаанаар улс орны нийгэм, эдийн засгийн амьдралын тулгамдсан асуудлуудад улс төрийн дүгнэлт хийж, намын анхан, дунд шатны байгууллагуудаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон дүнгийн тухай болон намын Их хуралд бэлтгэх ажилтай холбогдуулан хийж хэрэгжүүлэх ажил, цаашдын бодлого,зорилты гнухацтай авч хэлэлцэв.
Бага чуулган намын дотоод ардчилалын хэм хэмжээнд ил тод, шударга байдалд явагдаж, намын бүх шатны байгууллагууд бодлого, үйл ажиллагааны хувьд нэгдмэл байр суурьтай,намын зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэл, эрмэлзэл дүүрэн байгааг илэрхийлсэн улс төрийн чухал арга хэмжээ боллоо.
МАХН-ын Бага чуулганаас Монголын иргэд, улс төрийн нам,эвсэл, төрийн болон төрийн бус байгууллагууд, намын гишүүд, дэмжигчдэд хандаж дараах мэдэгдлийг гаргах нь зүйтэй гэж үзлээ.Үүнд:
1. МАХН-ын хоёрдугаар Их чуулганыг 2014 оны 1 дүгээр улиралд хуралдуулж, улс орны болон намын амьдралын асуудлуудаар тодорхой шийдвэрүүдийг гаргаж, ойрын болон дун дхугацаанд намаас баримтлах бодлого, стратегиа тодорхойлж, дүрэм,мөрийн хөтөлбөрөө шинэчлэн батлуулахаар төлөвлөж байна.
2. МАХН-ын удирдлагын ямарч түвшинд МАН болон улс төрийн бусад хүчинтэй нэгдэх, нийлэх тухай ямар нэгэн яриа хэлэлцээр хийгээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
3. Намын үйл ажиллагааны талаар гарсан гишүүд хоорондын ойлголцлын зөрүү, жижиг маргааныг ашиглан МАХН-д дотоод зөрчил үүсч,хагарал гарсан гэх мэтээр улс төрийн зорилготой зохиомол, худал явуулгыг хэвлэл мэдээллээр хийж, намыг хагалан бутаргах зорилго агуулж байгаа асуудлыг МАХН-ын Бага чуулганы гишүүд эрс эсэргүүцэж байна.
4. Манай нам эв нэгдэлтэй, нэгдмэл бодлого зорилготойгоор тогтвортой ажиллаж зорилго хөтөлбөрөө хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байна. МАХН-д ямар нэгэн хагарал талцал үүсээгүй гэдгийг Бага чуулганы Х хуралдааны хэлэлцүүлгээр намын гишүүдийн алдаа оноогоо шүүн хэлэлцсэн ил тод, санал шүүмжлэл, яриа хэлэлцээ нотлож байна.
5. МАХН-ын дарга Н.Энхбаярыг намын даргаас өөрчилж, түүний албан тушаалыг булаан авах гэж байгаа мэт улстөрийн цуурхал, ор үндэсгүй худал мэдээлэл тарааж, намын удирдлагуудын хооронд яс хаях замаар манай намыг сулруулах хорон санаархалд эрс няцаал төгч байна. Намын гишүүд,бүх шатны байгууллагын зүгээс намын даргыг солих, өөрчлөх ямар нэгэн үйлдэл,санаархал өнөөг хүртэл гараагүй бөгөөд намын даргыгаа ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжийг олгох талаар идэвхтэй ажиллаж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.
6. МАХН-ынхаа ээлжит Их чуулганыг ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх, намын эв нэгдэл, хариуцлага зохион байгуулалтыг эрс сайжруулан угтахыг намын нийт гишүүд, хамт олондоо уриалж байна.
МАХН-ын Бага чуулганы Х хуралдаан