logo
Өнөөдөр боло үйл явдал

Өнөөдөр боло үйл явдал

2013/11/28

09:00 цагаас УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан эхэлнэ.

09:00 цагаас Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан  Хангарьд ордны 14 давхарт болно.

09:00 цагаас Төрийн ордны А танхимд "Усны салбарын тулгамдсан асуудлууд" сэдэвт тухайн салбарын тер, хувийн хэвшлийн үндэсний чуулга уулзалт

09:00 цагаас “Боловсрол ба мөнгө, чанар, хариуцлага” сэдэвт иргэний нийгмийн үндэсний чуулган Чингис Хаан” зочид буудлын хурлын танхимд эхэлнэ.

09:00 цагаас “Монголын уламжлалт анагаах ухааны бодлогын хэрэгжилт, цаашдын зорилт” сэдэвт зөвлөгөөн “Continental Hotel”-ын хурлын танхимд болно. Зөвлөгөөнд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Уламжлалт анагаах ухааны зөвлөх С.Нарантуяа болон мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөлөгчид оролцоно.

10:00 цагаас
МХЕГ-ын даргын зөвлөлийн хуралтай. Тус хурлаар Төмс, хүнсний ногооны хадгалалтын горим, зоорь агуулахын аж ахуйн эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн, Хот суурин газрын цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, цэвэрлэгээний түвшинд хийсэн шалгалтын дүн, ог малын сүрэг сэлбэх өсвөр хээлтүүлэгчийн баталгаажилтанд хийсэн хяналт шалгалтын дүнг тус тус хэлэлцэнэ. Сэтгүүлчдэд нээлттэй.. Утас 261425

11:00 цагаас ЖДҮ-ийг дэмжих зорилгоор "Олон улсын донор байгууллагуудын нэгдсэн уулзалт" зохион байгуулна. Уулзалт Кемпински зочид буудлын Алтай танхимд болно.

11:00 цагаас Буянт-Ухаа дахь спорт цогцолборт жил бүр уламжлал болон зохиогддог прокуроруудын дундах 6 төрөлт спортын тэмцээний нээлт болно.

11:00 цагаас “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь ”4 бага хурал Туушингийн зочид буудлын Соёмбо хурлын тамхимд болно/5 давхарт/. Оролцох хүмүүс: БОНХ-ийн сайд С.Оюун, ХБНГУ-аас монгол улсад суугаа Элчин сайд, БОНХЯ-ны уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Тусгай элч Д. Давгадорж нар оролцоно. Утас: 260718, 99106727

11:00 цагаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн "Том төрөөс ухаалаг төр лүү" хэмээх илтгэлтэй холбогдуулан Зам тээврийн яам, Авто тээврийн газар зэрэг төрийн байгууллагын хүнд суртал, зүй бус үйл ажиллагаа, бүтцийн гажигтай холбоотой мэдээллийг авто тээвэр, нийтийн зорчигч тээврийн салбарын ТББ-уудын нэгдсэн удирдлагууд   Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

12:00 цагаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын удирдлагууд нутаг дэвсгэр дээгүүр нь тавихаар болсон Сайншанд Даланзадгад чиглэлийн хөндлөн чиглэлийн төмөр замыг эсэргүүцсэн малчид, нутгийн иргэдээ төлөөлөн  Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

14:30 цагаас “Пума-Империал” зочид буудлын хурлын зааланд “Нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын тулгамдсан асуудал болоод цаашдын хандлага” сэдэвт хэлэлцүүлгийн арга хэмжээ болох тул сэтгүүлчид та бүхнийг урьж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш