logo
Монгол улсыг эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангахад амжилт үзүүлсэн гэж  үнэллээ

Монгол улсыг эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангахад амжилт үзүүлсэн гэж үнэллээ

2013/11/28
Брюссель хотноо    энэ сарын 27-29-нд чуулж буй Дэлхийн эмэгтэй парламентчдын дээд хэмжээний уулзалтаар эмэгтэй улс төрчдийн улс орны нийгэм, эдийн засаг, улс түмний найрамдал, энх тайван, аюулгүй байдалд оруулж буй хувь нэмэр, тэдгээрийн гүйцэтгэж байгаа үүргийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэж, санал шүүмж өрнөж байна.

Чуулга уулзалтад оролцож буй УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц. Оюунгэрэл эмэгтэйчүүдийн манлайлал улс орны нийгмийг хэрхэн өөрчилж, сайжруулж чадах вэ сэдвээр болсон хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцож, санал бодлоо хуваалцав.

Парламент дахь эмэгтэйчүүдийн энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтаас жендерийн ялгааг арилгах талаар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас гаргасан илтгэлд үндэслэн олгож буй шагналын "Бүс нутгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангахад амжилт гаргасан" төрөлд Зүүн Азийн бүсээс Монгол Улсыг шалгаруулж, шагналыг Монгол Улсыг төлөөлж буй сайд Ц. Оюунгэрэлд гардууллаа.

Тус шагналыг Ойрхи Дорнодын бүсээс Израил, Номхон Далайн бүсээс Шинэ Зеланд, Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн бүсээс Филиппин, Африкийн Саб Сахарын бүсээс Лесото, Европ болон Төв Азийн бүсээс Исланд, Өмнөд Америкийн бүсээс Боливи, Европын Холбооноос Финлянд тус тус хүртлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш