Сүүлийн үед Монголбанк Засгийн газартай үгсэн үнэ тогтворжуулах, эдийн засгийг дэмжих нэрээр ардаа баталгаагүй мөнгөн тэмдэгт их хэмжээгээр хэвлэн гүйлгээнд оруулж байгаа дуулдах боллоо. Дуулдах боллоо гэж хэлэхийн учир нь яг хэдэн төгрөг хэвлээд эдийн засагт хийчихсэнээ олон нийтэд зарлахгүйд байгаа юм. Одоогоор ингэж нуух шалтгаан байна, үүнийг тайлахад холоос эхтэй уртхан түүхийг товчхон сөхөх хэрэг гарах нь.
Барууны буюу капиталист иргэншлийн үндэс нь зах зээл, наймаа солилцоо. Хонио цайгаар солиход өртөгийг нь харьцуулж болохуйц солилцооны хэмжүүр буюу үнэ хэрэгтэй болноо доо. Анхандаа ийм хэмжүүр нь алт байлаа. Дараа нь улс орнуудын засгийн газар нөгөө алтаар баталгаажуулсан мөнгөн тэмдэгт гаргах болжээ. Харин Америкт 20 дүгаар зуун гартал өөрийн гэсэн мөнгөн тэмдэгт, тэр ч байтугай мөнгөний нэгдсэн систем ч байсангүй. Гүйлгээнд алт, мөнгө, фүнт стерлинг, томоохон банкнуудын баталгаа, мужуудын өрийн бичиг гээд ер нь дараа нь алт болгоод юм уу аль нэг хэрэгтэй юмаар солиод авчих баталгаатай олон хэрэгсэл эргэлдэнэ. Тэд нар нь бүгд хоорондоо тус тусдаа тодорхой ханшаар бас солилцогдоно.
Яг энэ үед 1907 онд Америкт эдийн засгийн анхны том хямрал буюу аж үйлдвэржүүлэлтийг санхүүжүүлэх хөрөнгийн хомсдолын хямрал нүүрлэв. Эдийн засгаа тэлэх, бүтээн байгуулах бүхий л боломж, хийснийг нь авъя гэсэн зах зээл байгаад байдаг гэтэл эргэлтийн хөрөнгө таг. Яг өнөөдрийн манайхтай төстэй байдал.
Энэ байдлаас гарах дэлхийд урьд нь ч одоо ч байхгүй аргыг америкийн банкирууд сэдэх нь тэр. Хувийн том банкууд нийлж засгийн газраар хууль гаргуулан үндэсний мөнгөн тэмдэгт хэвлэн эдийн засгийн эргэлтэнд оруулах эрх бүхий холбоо байгуулан түүнийгээ Холбооны нөөцийн сан гэж нэрлэв.
Энэ нь өнөөдөр манайхаар бол улсын Төв банк нь юм. Хэдэн доллар хэвлэж зах зээлд гаргахыг Сангийн захирлууд мэднэ. Үүнд нь анхандаа АНУ-ын Засгийн газар алтны нөөцийнхөө 40 хувь, дээр нь өрийн баталгаа гаргаж өгч байв. Банкууд доллар хэвлэж зээл олгоод түүнээсээ эмиссийн орлого гэж авна. Өөрөөр хэлбэл хувийн банкууд мөнгө гаргаж үүнийх нь төлөө улс банкинд өртэй үлддэг гэсэн үг. Банкууд хэвлэсэн мөнгөө зээлдүүлж бас эргэлдүүлж ашиг олно. Нэгэнт бүх хүн бүх мөнгөө нэг дор нь алтаар сольдоггүй болохоор долларыг Засгийн нөөцөлсөн алтнаасаа илүү хэвлэж болно.
Ингэж ардаа баталгаагүй долларыг эдийн засагт эргэлтийн мөнгө хэчнээн хэрэгтэй тэр хэмжээгээр хэвлэх болж. Аж үйлдвэр асар хурдтай хөгжиж бараа бүтээгдэхүүн нэмэгдсээр сүүлдээ борлуулах зах зээлгүй болж энэ нь явсаар 1929 оны Их хямралд хүргэсэн түүхтэй.
Энэ хямралаас хөрөнгөтнүүд эдийн засгийг бодит үр дүн, ашиг орлого, үр өгөөжөөр нь биш хүмүүсийн оюун санаа, хүлээлтээр дамжуулан удирдаж болох юм байна. Үүний тулд, энгийнээр хэлэхэд зах зээл дэхь мөнгөний тоо хэмжээ, түүний уламжлалт үнэ цэнэ, утга агуулгыг өөрт ашигтайгаар өөрчлөх, улмаар удирдах хэрэгтэйг ажигласан байна.
1934 онд АНУ долларын дотоод хөрвөлтийг зогсоож америкчууд доллараа алтаар сольж авах эрх нь хаагдав. Нэгэнт алтан баталгааг нь халсан учир долларыг хүссэн хэмжээгээрээ хэвлэх боллоо. Энэ цагаас эхлэн доллар өртөгийн хэмжүүр биш зүгээр л төлбөрийн хэрэгсэл болсон гэсэн үг. Түхайн үедээ хүчирхэг колонийн гүрэн байсан Англи 1930 аад оны эхээр фунт стерлингийнхээ алтны баталгааг халсан байсан нь америкчуудад ёстой аманд нь орсон шар тос болсон байна. Учир нь дэлхий тэр чигээрээ фунтээс зугатаж бүгд доллар руу зүтгэв. Доллар жинхэнэ ноён боллоо. Бага ч гэсэн нэмүү өртөг бүтээсэн болгон түүнийгээ доллараар солино. Америк болохоор тэр долларыг нь зүгээр л хэвлээд байна. Хоосон цаасаар хонь хүдалдаж аваад байгаатай л адилхан юм даа. Бүтээгдсэн баялаг доллартай газар луу л урсана, долларын эзэн тодорхой.
1971 онд АНУ долларын алтан баталгааг бүрмөсөн халав. Ингээд доллар бусад улс орнуудын валютаас өөр юутай ч харьцахаа байж хаданд гаран нөгөөдүүл нь аргагүйн эрхэнд бүгд долларт уягдлаа. АНУ-ын Холбооны нөөцийн сан америкийн эдийн засгийн дотоод нөхцөл байдал, гадаад улс төрийн хүсэл сонирхолд нийцүүлэн долларыг хүссэн хэмжээгээрээ хэвлээд байна, тэр нь бодит эдийн засаг, санхүүгийн байдалтай огт холбоогүй. Өнөөдөр долларын ард ердөө л АНУ-ын улс төр, цэрэг, эдийн засгийн чадавхи, хүч чадал байна.
Гэтэл хэрэглээ, хэрэгцээ нь хэрээс хэтэрсэн энэ улс үндсэндээ асар их өртэй, доллар л хэвлэхгүй бол цаашаа явахад туйлын хүнд чөтгөрийн тойрогт ороод байгааг дараах зүйл харуулаад байх шиг.
Холбооны нөөцийн сангаас quantative easing буюу миний орчуулснаар тоогоор “хөнгөлөх” гэдэг мөнгө санхүүгийн ажиллагаа явуулдаг. /Хөнгөлөх гэдгийг хашилтанд авснаа дараа тайлбарлая/. Энэ нь нөгөө бодит баталгаагүй доллараа ихээр хэвлэн эдийн засгийн эргэлтэнд оруулж түүнийгээ дотоод, гадаадад зохиомол бага хүүтэйгээр зээлдүүлэхийн нэр. Эргэлтэнд байгаа мөнгөний массыг нэмэгдүүлнэ гэсэн үг. Чөтгөрийн тойргоос гарах гарц олдохгүй байгаа учраас сүх далайтал үхэр амар гэгчээр хямралд орох хугацаагаа зах зээл дэх мөнгөний тооны олноор сунгаж бэрхшээлээ түр боловч хөнгөлж буй байгаа үйлдэл. Энэ тоо 2008 онд 800 гаруй тэрбум доллар байсан бол таван жилийн дотор 4 дахин нэмэгдэж 3.4 их наяд болсон. Жилдээ бараг 600 тэрбум доллар. Монгол улс бонд гаргаад авч байгаа мөнгө бол үүний л нэг хэсэг байж таарна.
Энэ их мөнгө зах зээлд гарснаар эцэст нь инфляц өсөх, нөөцийг үр ашиггүй зарах, өрөнд баригдах, улмаар эдийн засаг хямрах, амьжиргааны түвшин доройтох гээд олон сөрөг үр дагавартайг эдийн засагчид анхааруулаад байгаа юм. Эцсийн дүндээ зээлдэгчид өртэй үлдээд хохирно, долларын эзэн цаасан “хонио” амьд хониор солиод авчихна, барууны банкууд нь харин зээлсэн мөнгөө хүүтэй нь улс төр, цэрэг, эдийн засгийн хүчээрээ далайлгаад авч таарна.
Манайхан баталгаагүй, үнэ цэнэгүй цаасан мөнгө хэвлээд түүгээрээ хөрөнгө оруулалт, хөгжлийн санхүүжилтээ шийдэж чадахгүй, бид Америк биш, төгрөгийн ард дэлхийн хамгийн том эдийн засаг байхгүй. Монголд тоогоор “хөнгөлөх” аргыг хуулбарлах гээд хэрэггүй. Цаасан мөнгө хэвлэж эдийн засгийг “тэтгэх” гээд байгаа хүмүүс үүнийг эрх биш мэдэж байгаа учраас санаа, тоо хэмжээгээ нуугаад буй бололтой. Бид авсан зээл, үнэ цэнэгүй төгрөг хоёроосоо үр ашиг багатай, үрждэггүй, нэг идээд л дүүсдаг “хөнгөлсөн” мал шиг өртэй үлдэх магадлал их. Харин түүний оронд харилцан ашигтай байх гадаадын шууд хөрөнгө оруулалт татаад байвал аахилхыг нь тэд аахилаад авахыг нь бид хүртээд сууж байж болохыг нөгөө ухаалаг төртэй улс орнууд харуулаад байгаа юм даа.