* * *
Өрнийн зурхай
Матрын орд (12/22-1/19): Өнөөдөр хувийн асуудлаа хөөцөлдөх эрүүл мэнддээ анхаарах нь зүйтэй. Түүнчлэн хайр дурлалын хүрээнд үүссэн асуудлыг амжилттай шийдэхэд хамгийн тохирох үе гэдгийг од эрхэс танд сануулж байна. Ганц бие матруудыг сонирхолтой, адал явдалтай сэтгэл хөдөлгөм болзоо хүлээж байна. Гэхдээ харамсалтай нь удаан үргэлжлэхгүй бололтой. Зүгээр л хөнгөн шохоорхол төдий зүйл тул чухлаар бүү хүлээж аваарай. Таны нөхцөл байдлыг ойлгож хүлээж авах байдал тухайн байдлаас хамаараад тактик боловсруулах чадвар ямар ч саад бэрхшээлийг даван туулахад туслана.
Хумхын орд (1/20-2/18): Тайван өдөр. Жижигхэн ч болов өөрийнхөө таашаал авч болох зүйлсийг олоорой. Санаа зовоосон асуудлуудаа түр мартан гүнзгий амьсгалаад үз, та хамаагүй дээрдэх болно. Хэрэв танд шинэ ажил олдох боломж байгаа бол өөрийгөө урьдаас бэлд. Ажлын тодорхойлолтоо шинэчлэн, судалгаа хийгээрэй.
Загасны орд (2/19-3/20): Урамшуулах өдөр. Загаснуудын мэргэжлийн уран сэтгэмж их өндөр, тиймдээ ч та нар чөлөөт цагаа хөгжилтэй сайхан өнгөрүүлж чаддаг. Таны бүтээлч санаанууд бодит байдал дээр хэрэгжихдээ маш амжилттай байдаг. Та сургуулийн олон жилийн дараах уулзалт эсвэл онцгой зоогийн үйл ажиллагааг маш сайн зохион байгуулж чадна. Хэдий тийм боловч орлого болон зардлаа сайн бичиж тооцох хэрэгтэй. Оюутан загаснууд ангиа маш болгоомжтой сонгохыг зөвлөж байна. Сүүлд нь ангиа өөр ангиар солих хэцүү байж мэднэ.
Хонины орд (3/21-4/19): Амжилттай, ажил үйл бүтэмжтэй өдөр. Ашиг орлого олж, эртнээс бодож төлөвлөсөн хэргээ бүтээх эсвэл гэнэтийн сайн мэдээ сонсох бололтой. Та өөрийн давуу талыг илтгэн харуулж, гайхуулж болох хэдий ч нөөц бололцоогоо тодорхойлж, чадлынхаа хэрийг мэдэж байх хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Зориг зүрх, томоохон ажлын үзүүрээс барьж авч, ард нь гарах гэсэн тэмүүлэл танд төвөг удаж мэднэ. Үүнээс болж сэтгэл санаагаар унаж ч мэдэх юм.
Үхрийн орд (4/20-5/20): Сонирхолтой өдөр. Сугар гараг таны сексийн харьцааг зохицуулагч орд руу ирж байна. Таны халуухан янаглал болон дур хүсэл өсөн нэмэгдэхэд сексийн харилцаа тань ер бусын өөрчлөлтөнд орно. Хэрэв та хайр дурлалаа хайж байгаа ганц бие үхэр бол бүү ич. Эерэг эрч хүчээ ашиглан яг өөрт тохирох заяаны ханиа олж чадна. Шилжилт хөдөлгөөн эсвэл холын зайны нүүдэл суудал хийхээр шийдсэн бол сайн хэлэлцэх хэрэгтэй. Магадгүй та ахиад үргэлжлүүлэн суралцахаар шийдэж болох юм.
Ихрийн орд (5/21-6/21): Ээдрээтэй байна. Од эрхэс өнөөдөр уйтгартай уур амьсгалд тайван бус хувирамтгай байхыг онцолж байна. Төлөвлөгөөгөө эргэн харж хөрөнгө хуваарилах уулзалтууд уйтгартай тул уулзалтаа эргэж товло. Гэр бүл гэр орны асуудлууд хувирамтгай байна. Зарим нэг хүндрэл бэрхшээлүүд нь амархан шийдэгдэх магадлалтай. Өөрсдөө хийх нь амжилттай бөгөөд сэргээн шинэчлэх засварын үед таны зарим нэг гайхамшигтай туршлага харагдана. Борлуулагч ихрийнхэний хувьд төсвөө арвижуулж чадаагүй бол банкны дэвтрээ гэртээ орхи.
Мэлхийн орд (6/22-7/22): Шулуун өдөр. Хэрэв өнөөдөр та гэрээ хэлэлцээр байгуулах эсвэл худалдаа арилжаа хийхээр төлөвлөсөн бол бүү алгуурла. Энэ бүхэн танд ашиг авч ирэх болно. Та энэ өдөр бусдад өөрийгөө таниулах боломжтой байна. Иймээс үг хэл үйл хөдлөлөө хянан, биеэ зөв авч явахыг зевлөе. Их сонирхолтой зүйлээсээ ухарч няцах дургүй байвал танд гутрал ирж болох юм. Буд гариг одоо таны тэмдэг болох мэлхийн орд руу хөдөлсөнөөр таны анхаарлыг холын аялал, их зүйлийг сурч мэдэхэд хандуулах болно.
Арслангийн орд (7/23-8/22): Хянуур байх өдөр. Ойр дотныхондоо мөнгө зээлдүүлэх, мөнгөтэй холбоотой дэмжлэг үзүүлэхэд тохиромжгүй цаг үе. Тиймээс хэн нэгэнд мөнгө зээлдүүлэхээс татгалзсан нь дээр. Та жолооны шалгалт өгөх эсвэл судалгааны ажил хамгаалах гэж байгаа бол өөртөө хэт итгэснээр алдаа гаргаж болзошгүй. Та амарч байгаагаа ашиглан адал явдал дагуулсан аялалд гарахад тааламжтай байна. Энэ нь танд зорилгоо биелүүлэх боломжийг олгоно.
Охины орд (8/23-9/22): Өнөөдөр охиныхоны амьдралыг орвонгоор нь эргүүлэх мэдээ авч болзошгүй. Ихэнхэд нь хүнд сонголт хийх хэрэгтэй болно. Тэр нь найдваргүй байж болзошгүй. Сонголт хийхэд хариуцлагатай хандах хүн нь охиныхоны хүрээний хүн байх болно. Эцсийн шийдвэр гаргахын өмнө тайван байх хэрэгтэй. Ойр дотны хүнийн үйлдлийг үргэлж дагах хэрэггүй. Тэр нь үргэлж зөв биш байх болно. Архаг өвчиндөө шаналж буй хүмүүст эрүүл мэндэд нь онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Бүтээлч өдөр. Ихэнх жинлүүрүүд ямар нэгэн хүндрэлгүйгээр амьдралдаа чухал өөрчлөлт хийх болно. Одоо танд өөрийгөө хөгжүүлэх цаг ирлээ. Бүтэн болон хагас өдрөөр суралцах нь та нарын ихэнхийн явах ёстой зам. Харин зарим жинлүүрүүд түр хугацаагаар эсвэл бүр мөсөн гадаад руу боловсрол болон арилжааны сонирхлоо дээшлүүлэх зорилгоор нүүх болно. Мөн энэ долоо хоногийн сүүлээр гэртээ өөрчлөлт, шинэчлэлт хийхэд яг тохирсон өдөр. Эхнээсээ хайртай хүнээ эсвэл хүүхдүүдээ туслана гэж найдсаны хэрэггүй.
Хилэнцийн орд (10/23-11/21): Тав тухтай өдөр. Өнөөдөр амралт авч, амар амгалан байхад хамгийн тохиромжтой өдөр. Хэрэв та хотоос гарч амрах санаатай байгаа бол олуулаа ууланд гарах цанаар гулгах гэх мэт спортын төрлийг сонгож хөдөлгөөнтэй байхыг хичээгээрэй. Эсвэл хөршүүдтэйгээ хамтдаа дулаан хувцаслаад ууланд авирах юмуу дугуйн аялал хийх талаар бодож үзээрэй.
Нумын орд (11/22-12/21): Зоригжуулах өдөр. Маргааныг зөв шийдвэрлэх бас нэгэн урлаг бөгөөд одооноос эхэлж энэ талаар сурах хэрэгтэй. Ажлын газар дотроо өөр хэлтэс рүү шилжих боломж гарснаар орлогоо батагахын зэрэгцээ өөрчлөлт хийх хүсэлтэй нийцнэ. Хэрвээ одоо сул орон тоо байхгүй бол даргатайгаа ярилц. Хүүхдүүддээ цаг гаргаж тэднийг сонсох нь ирээдүйн сахилга батад нь маш хэрэгтэй гэдгийг анхаар.