УИХ-ын гишүүн С.Одонтуяаг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж буй хүний тань хувьд бодлогын баримт бичгийн талаар яриагаа эхлэх нь зүйтэй байх?
-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад Засгийн газар болон ажлын хэсгийнхний гаргасан саналын ихэнх нь дэмжигдсэн. Эцсийн хэлэлцүүлэгт оруулахаар ажиллаж байна даа.
-Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулан батлахын ач холбогдол юу вэ?
-Нэн түрүүнд эрдэс баялгийн салбарыг олон улсын зах зээлд өрсөлдөхүйц чадвартай болгон хөгжүүлэх ёстой. Ингэснээр эрдэс баялгийн салбараас ихээхэн хэмжээний ашиг орлого олох нөхцөл бүрдэнэ. Улс орны эдийн засгийн бүтцийг нэг салбараас хамааралтай байлгах бус харин олон тулгуурт эдийн засгийг бий болгоход эрдэс баялгаас орж ирсэн ашиг орлого хуваарилагдах ёстой. Өмнө нь бид энэ салбараас олсон мөнгө болоод түүний ашгийг Хүний хөгжил сангаар дамжуулан халамж болгон иргэддээ тарааж байсан. Уул уурхайгаас орж ирсэн орлогын тодорхой хэсгийг баялгийн сан болон бусад сангуудад хадгалж, ирээдүйд тэр сангаасаа иргэддээ хүртээдэг олон улсын арвин туршлагууд байна. Мэдээж орлого олохын тулд бид маш их ажил хийх ёстой.
-Тухайлбал ямар ажил хийх ёстой вэ?
-Тийм ажил хийнэ гэхээсээ илүүтэйгээр хэн хийж чадах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Мэдээж энэ ажлыг хийхийн тулд шинэ техник технологитой, сайн засаглалтай компаниуд ажиллаж, их хэмжээний хөрөнгө оруулалт татаж өрсөлдөнө. Тэгэхээр төр, хувийн хэвшил гэсэн хоёр хувилбар гарч ирнэ. Төрийн хувьд өнөөдөр энэ асуудалд хамгийн муу менежер байсан. Авлигын хувийг өсгөхөд их нөлөө үзүүлсэн. Төр нь хувийн хэвшлийнхэнтэй өрсөлддөг байдал бий болсон. Тэгэхээр төр өөрийн бизнес оролцоогоо хязгаарлаж хувийн хэвшлийнхнийг дэмжих ёстой. Нэг ёсондоо төр бол бүртгэх , зөвшөөрөл өгдөг, хянадаг, зохицуулалт хийх, салбараа хөгжүүлэхэд дэд бүтцүүдийг бэлтгэх ажлаа маш сайн гүйцэтгэдэг байх шаардлагатай. Харин хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд төрийн шууд оролцоог хязгаарлах нь чухал.
-Үүнээс гадна байнгын хорооны тогтвортой байдлын талаар нэлээд хэлэлцүүлэг өрнүүлж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Манай уул уурхайн салбарт баялаг байна. Татварын орчин тийм ч муу биш. Хамгийн гол нь хууль эрх зүйн орчин маш тогтворгүй байгаа юм. УИХ-ын гишүүдэд хууль санаачлах эрх нь байдаг ч гэсэн энэ хүмүүс өнгөрсөн хугацаанд хэт их улстөржиж, эсвэл өөрсдийн туршлагагүй, мэдлэггүй, тооцоо судалгаагүй, үндэслэлгүйгээр янз бүрийн хууль санаачилж, түүнийгээ батлуулдаг. Энэ нь эргээд уул уурхайн салбарт тогтворгүй байдлыг бий болгосон. Тэгэхээр энэ байдлаас хэрхэн гарах хууль эрхзүйн тогтвортой байдлыг бодлогын баримт бичигт тусгаж өгсөн байгаа. Бусад орны туршлагаас харахад уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг бий болгоход төр, хөрөнгө оруулагчид, иргэний нийгэм, мэргэжлийн холбоодын оролцоог тэнцвэртэй байлгадаг. Тиймээс бид тэгш байдлыг бий болгосон, хангасан Бодлогын зөвлөл бий болгоё гэсэн санал зарчмын хувьд орж байгаа. Бодлогын зөвлөл нь төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх, зөвлөмж гаргах чиг үүрэгтэй байна.
-Бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсэгт УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Г.Уянга ажиллаж байгаа. Түүний хэлж буйгаар тус эвслийн бүлгийн саналыг бодлогын баримт бичигт тусгаагүй болохоор нэрээ татсан гэж хэлсэн. Яагаад “Шударга ёс” эвслийн бүлгийн саналыг тусгасангүй вэ?
-Бид УИХ дахь намын бүх бүлгүүдээс санал авсан. Бүлгүүдийн өгсөн саналыг боловсруулж, боломжит бүх саналыг тусгасан. “Шударга ёс” эвслийнхийг ч мөн адил. Харин Г.Уянга, Ц.Оюунбаатар гишүүний гаргасан нэг заалтыг байнгын хорооны гишүүд олонхиороо дэмжээгүй. Тодруулбал “Уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан хохирлыг төрийн бус байгууллагаас нэхэмжилж, улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн тохиолдолд үнийн дүнгийн тодорхой хувиар тухайн байгууллагыг урамшуулах эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох” гэсэн заалт байсныг ажлын хэсэг болоод байнгын хороо аль аль нь дэмжээгүй. Г.Уянга гишүүний хувьд ажлын хэсэгт нэр нь байсан хэдий ч гадаад дотоод томилолт давхцаж ажлын хэсгийн хурлуудад бүрэн оролцож чадаагүй учраас надтай зөвшилцөж ажлын хэсгээс нэрээ татсан.
-Бодлогын баримт бичиг боловсруулах явц нэлээд удааширсан тал бий юу. Та энэ талаар байнгын хорооны хуралдаанаар цухас дурьдаж байсан санагдана?
-Монгол Улс сүүлийн жилүүдэд уул уурхай дагасан эдийн засгийн хөгжлийн тухай ихээхэн онцолж буй ч энэ талаар баримтлах бодлогын баримт бичиггүй явсан. Хэдийгээр анх 2006 онд тус баримт бичгийг боловсруулах үүрэг даалгаврыг тухайн үеийн Засгийн газарт даалгаж байсан ч тэр нь өдийг хүртэл биелэлээ олоогүй явсан юм. Харин энэ парламентын үед Монгол улс бодлогын баримт бичгээ батлах гэж байна. Нөгөө талаас ажлын хэсгийн ахлагч байна гэдэг маш хэцүү. Жишээ нь ажлын хэсгийн 12 гишүүнээс долоо нь байж гэмээнэ хурал эхэлдэг. Ажлын хэсэг дээр УИХ-ын долоон гишүүнийг нэг дор цуглуулна гэдэг маш хүндрэлтэй юм билээ. Анзаарч харахад ажилдаа ажил хэрэгч ханддаг “Үүнийг ингээд хийчихье. Энэ чинь улс орны минь хувь заяатай холбоотой юм. Алдаа гарчихвий дээ” гэсэн сэтгэлээр ханддаг хүн УИХ-д маш цөөхөн байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл тэр цөөхөн хэдэн гишүүн дээр ажлын хэсгүүд тогтож ажилладаг. Зарим гишүүн чуулган, ажлын хэсгийн хуралдаанд ч оролцдоггүй нь нэлээд хүндрэлтэй. Манай ажлын хэсэгт ажилласан УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Зоригт, Я.Содбаатар, Ц.Нямдорж, А.Тлейхан, С.Ганбаатар нар баримт бичгийн үг үсэг өгүүлбэр бүрт ач холбогдол өгч ажил хэрэгч байдлаар хандсан. Мөн С.Дэмбэрэл гишүүн ажлын хэсэгт ороогүй хэрнээ өөрийн санаачилгаараа сайн ажилласан. Ер нь олон жил парламентад суусан гишүүд ажилд хандах арга барил, туршлага нь арай өөр юм билээ.
-Гишүүдийг хурууны хээгээр бүртгэж аливаа хуралд оролцдог байх саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт гаргаж байсан ч дэмжигдээгүй. Ер нь та гишүүдийн ирцийн асуудалд ямар бодолтой байдаг вэ?
-Ардчилсан намын бүлгийн дэд даргын хувьд гишүүдийн ирцийн асуудал миний толгойны өвчин байдаг. Ард иргэд “Гишүүд маш их хүч, хөдөлмөр гаргаж УИХ-д суудаг юм чинь ажилдаа ухамсартай ханддаг байх” гэж боддог байх. Гэвч үнэн хэрэгтээ тийм биш. Гишүүдийг УИХ-ын чуулганд оролцуулах маш хүнд. Бүр “Тэр хуралдаа суу. Энэ хуралдаа суу” гэж байнга гуйдаг.
-Ойрын үед нэлээд асуудал дагуулаад байгаа зүйл бол Засгийн газраас өргөн барьсан Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл. Уг хуулийн төсөлд алтны нөөц ашигласны татварыг таван хувь байсныг бууруулж 2.5 хувь болгон оруулж ирснийг бие даагч болон МАН-ын бүлгийн гишүүд шүүмжилж байгаа. Харин та ямар бодолтой байна вэ?
-Ардчилсан намын бүлэг энэ асуудлыг хэлэлцэхийг зарчмын хувьд дэмжсэн. Янз бүрийн хуулиудыг олон талаас сайн ярихгүй бол эргээд сөрөг үр дагавар авчирдаг. Ийм ч учраас уул уурхайн салбарын хуулийн төслүүдийг онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Энэ асуудлаар бүлэг ажлын хэсэг байгуулж хэд хэдэн удаа хуралдсан. Монгол Улсад алтны нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байгаа. Зөвхөн Монголбанкинд алтаа тушаасан тохиолдолд 2.5 хувь, тушаахгүй тохиолдолд таван хувийн татвар хэвээрээ төлнө.
-Таниас асуухгүй байж болохгүй нэг асуулт байна. Та Р.Амаржаргал гишүүний шийдвэрийг юу гэж бодож байна вэ. Ардчилсан намын бүлгийн дэд даргын хувиар хариулахгүй юу?
-Манай намын бүлэг дээр Р.Амаржаргал гишүүний асуудлыг ярилцсан. Ингэхдээ Р.Амаржаргал олон удаа парламентад сонгогдож, Засгийн газрыг тэргүүлж байсан хүн. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж сонгогчдын итгэлийг хүлээсэн ард түмний төлөөлөл. Ямартай ч манай намын бүлэг түүний чөлөөлөгдөх асуудлыг дэмжихгүй гэсэн байр суурин дээр хэвээр байгаа.
-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Р.Амаржаргал гишүүний асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч хасчихсан байна гэх зүйлийг УИХ-ын гишүүн М.Энхболд хэлсэн. Түүний хэлсэн үг “Ардчилсан намынхан Р.Амаржаргалыг хүчээр авч үлдэх гэж байна” гэсэн ойлголтыг олонд хүргэчих шиг болсон. Мөн түүний хүсэлтийг хүлээгээд авчихвал дахин сонгууль болно. Дахин сонгуулиар Ардчилсан нам суудлаа алдах магадлал өндөр байгаа гэсэн яриа ч гадуур байгаа?
-Нөхөн сонгуулийн тухай асуудлыг ярихад эрт байна. Р.Амаржаргал гишүүний асуудлыг УИХ хэлэлцэж шийдвэр гаргасны дараа энэ асуудал яригдана. Хэрэв нөхөн сонгууль болох хэмжээнд шийдэгдвэл Ардчилсан нам суудал алдана гэхээс айхгүй байна. Учир нь манай нам том улс төрийн хүчин шүү дээ. Манай намд нэрийг нь дэвшүүлчих чадвартай, нэр хүндтэй улстөрч олон бий.
-Ардчилсан намын зүгээс Р.Амаржаргал гишүүний шийдвэрийг хүлээн зөвшөөрдөггүй юм аа гэхэд хувь хүн маань өөрөө шийдвэрээ гаргачихсан. Үүнийгээ ч удаа дараа хэлээд байгаа. Дургүйд хүчгүй гэдэг үг байдаг даа. Үүний нэгэн адилаар ажлаа хийхгүй улсын ажил цалгардуулах нөхцөл байдал үүсэх вий дээ?
-Тийм байдал үүсэхгүй. Р.Амаржаргал гишүүн ухамсартай хүн шүү дээ. Ардчилсан намын гишүүдийн болон Сүхбаатар дүүргийн иргэдийн итгэл гэж байна. Р.Амаржаргал гишүүний асуудал шийдэгдээгүй байгаа ч гэсэн байнгын хороо, чуулганы хуралдаанд оролцож саналаа илэрхийлээд явж байгаа.
-Анзаараад байхад УИХ дахь эмэгтэй гишүүд хэлэлцэж буй хуулийн төслүүд дээр нэлээд ажиллаж байна. Тухайлбал та Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг судлах, боловсруулах ажлын хэсгийг ахалж байгаа. М.Батчимэг гишүүн Хилийн боомтын хуулийн төсөл гээд л бүгд нэг нэг хуулийн төслийг бариад авчихсан ажиллаж байна. Бэрхшээлтэй зүйл ч их байдаг байх?
-УИХ дахь эмэгтэй гишүүд өгсөн үүрэг даалгавар болон улс орны эрх ашгийн төлөөх ажлыг жижиг том, хүнд хөнгөн гэж ялгалгүй ажиллаж байна. Тухайлбал, Зүүн хойд Азийн орнуудын уулзалтыг зохион байгуулах механизмийг бүрдүүлэх гэж олон орон маш олон жил оролдож байсан. Харамсалтай нь төдийлөн амжилт олоогүй. Харин манай эмэгтэй гишүүд, тэр дундаа М.Батчимэг гишүүн энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулах гэж уйгагүй ажилласан. Энэ ч утгаараа амжилттай зохион байгуулсан. Үүнээс гадна маш хүнд, шүүмжлэл дагуулсан хууль бол Тамхины хяналтын тухай хууль байсан. Өмнө нь гишүүдийн лобби ороод Тамхины хяналтын тухай хууль батлагдаж чаддаггүй байсан. Үүнээс гадна хамгийн хүнд, шүүмжлэлээс нь айгаад баргын гишүүний хийдэггүй Архины хяналтын тухай хуулийг Л.Эрдэнэчимэг гишүүн батлуулахаар ажиллаж байна. Товчхондоо эмэгтэй гишүүд сонгогч олон түмнийхээ итгэлийг дааж ажиллахын төлөө цаашид ч идэвхитэй, эрч хүчтэй байх болно. Биднийг зөвөөр ойлгож, нийгмийн сэтгэл зүйн хувьд дэмжиж байгаасай л гэж хүсдэг.
-Ярилцсанд баярлалаа.
Ж.Баттуул