logo
“Гоёл-2014” наадмын шилдгүүд өнөөдөр тодорно

“Гоёл-2014” наадмын шилдгүүд өнөөдөр тодорно

2013/11/30
Жил бүр уламжлал болгон явагддаг  ”Гоёл-2014” наадмын шилдгүүд өнөөдөр тодорно.  Тус наадмаас  “Шилдэг загвар зохион бүтээгч”, “Шилдэг загвар өмсөгч”, “Топ модель" зэрэг номинацаар шилдгүүд  Соёлын төв өргөөнд 18:00 цагаас  болох ёслолын ажиллагааны үеэр тодорно.

Энэ жилийн наадамд 20 гаруй загвар зохион бүтээгчийн коллекцийг “Монгол модель”, “Шилмэл загвар”, “Эра төв”, “Азийн модель” агентлаг зэрэг манай улсын шилдэгүүдийн сонгодог загваруудыг  70 гаруй загвар өмсөгч тайзнаа амилуулсан юм.
Тус наадамд өрсөлдөж байгаа хувцас дизайны үйлдвэр, урлан болон дизайнеруудын шинэ бүтээлүүдийг  өмнө нь “Blue sky” цамхагт олны хүртээл болгосон билээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш