Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн арваннэгдүгээр сарын 18-29-нд Зүүн өмнөд Азийн зарим оронд хийсэн төрийн айлчлалаа өндөрлөж өчигдөр эх орондоо хүрэлцэн ирлээ.
Тэрээр Мьянмарын холбооны Бүгд Найрамдах улс, Бүгд найрамдах Социалист Вьетнам улс, Бүгд найрамдах Сингапур улсад төрийн айлчлал хийж, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад хүндэт зочноор оролцон илтгэл тавьсан юм.