logo
Нөөцийн мах бэлтгэх ажил удаашралтай байна

Нөөцийн мах бэлтгэх ажил удаашралтай байна

2013/12/04

Энэ жил Засгийн газраас “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” хөтөлбөрт 87 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тус хөрөнгөөр 12 мянган тонн мах нөөцлөх ёстой. Гэвч ажил бүтэл муутай байгаа нь Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос “Баатрууд тэнгэр”, “Эй эн ди эм” компаниудад хийсэн шалгалтаар мэдэгдэж эхэлжээ.

Гэтэл тус ажил бодит байдал дээр 50 ч хүрэхгүй хувьтай яваа аж. Гэвч одоогоор “Баатрууд тэнгэр” компани 3000 тонн, “Эй эн ди эм” нь 2000 тонныг бэлтгээд байгаа юм. Түүнчлэн туслан гүйцэтгэгч таван компани 2000 тонныг нийлүүлэх ёстойгоос 180 тонн мах л нөөцөнд нийлүүлээд байгаа аж.

Иймд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос нөөцийн мах бэлтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор ҮХААЯ-д албан шаардлага хүргүүлжээ. Тус шаардлагыг үндэслэн  холбогдох яамныхан нөөцийн мах бэлтгэгч компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцахаар болжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш