Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Бүгд Найрамдах Холбооны Микронез Улстай Бээжин хотноо энэ сарын 6-нд дипломат харилцаа тогтоов.
Хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлан ийнхүү дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, Бүгд Найрамдах Холбооны Микронез Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Акийно Сусаяа нар гарын үсэг зурлаа.