ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин төрийн мэдлийн РИА Новости агентлагийг татан буулгах зарлиг гаргаж, нэн даруй хэрэгжүүлэхийг холбогдох албаныханд үүрэгджээ. Даваа гарагт Кремлийн вэбсайтад мэдээлснээр тус агентлагийг Russia Today нэртэй агентлаг орлох юм байна.
Шинэ агентлагийг Кремлийг идэвхтэй дэмжигч сэтгүүлч Дмитрий Киселев удирдах гэнэ. Тэрээр хэт консерватив үзэлтэй гэдгээрээ танигдсан бөгөөд саяхан ижил хүйстнүүдийг цус, эд эрхтний донор болохыг хориглох хэрэгтэй гэж мэдэгдсэн нь багагүй шүүмжлэл дагуулжээ. Интефакс агентлагийн мэдээлснээр РИА Новости –д бүтцийн өөрчлөлт хийх замаар төсвийг нь танаж, хамрах хүрээг нь өргөтгөх юм байна. Дашрамд дурдахад төрийн мэдэлд байдаг Оросын Дуу Хоолой радиог ч мөн хаагаад байгаа ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/